Менежер

– ЕБС

БДБ-8 Ажилтны шилжилт хөдөлгөөн


Захиргааны  мэдээлэл, Маягт БДБ- 8

Удирдах ажилтан, нийгмийн ажилтан, үндсэн багшийн шилжилт хөдөлгөөний маягтанд захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, үндсэн багш нарын шилжилт хөдөлгөөний талаарх мэдээллийг гаргана.

Тухайн бүртгэлийг шалгахдаа дараах байдлаар харна. Үүнд:

1. Маягтаар

Маягтны өмнөх тайлангийн үеийн ажиллагчид гэсэн  01 дүгээр мөрөнд өнгөрсөн хичээлийн жилийн БДБ-8 маягтын тайлан гаргах үед ажиллаж байгаа гэсэн 20-р мөрөнд  байгаа дүнтэй ижил байна.

БДБ8 тайлан:

Өмнөх тайлангийн үед ажиллагчдын дүнг гаргахдаа энэ хичээлийн жилд ажиллаж байгаа ажилчдаас хасах болон нэмэх үйлдэл хийж гардаг бөгөөд Статистикийн удирдлага -ын "Байгууллагын асуулга" үйл ажиллагааны Багш, удирдах ажилтны шилжилт хөдөлгөөн хэсэгт бүртгэл хөтлөснөөр гарна.

Жишээ нь:

Танай сургууль өмнөх хичээлийн жилд 18 үндсэн багштай байсан. Харин энэ хичээлийн жилд 20 багштай болсон гэж үзье.

Тэгвэл БДБ 8 тайлангийн "Өмнөх тайлангийн үед ажиллагчид" гэдэг дүнг гаргахдаа Статистикийн удирдлага -ын "Байгууллагын асуулга" үйл ажиллагааны Багш, удирдах ажилтны шилжилт хөдөлгөөнд үндсэн багш гэсэн хэсэгт Тайлант хугацаанд нэмэгдсэн шалтгаанд тохирох утга ард 2 гэдэг тоо оруулна.

Түүний дараа тайлангаа шинэчлэн бодуулах үйлдэл хийж тайлангаа татаж үзнэ.