Менежер

– ЕБС

БДБ-4 Нэгдүгээр ангид шинээр элсэгч


Албан ёсны мэдээлэл, Маягт БДБ-4

Төрийн бус өмчийн сургууль, холимог өмчийн хөрөнгө оруулалттай  сургуульд тухайн хичээлийн жилд нэгдүгээр ангид шинээр элсэгчдийн мэдээллийг нас, хүйс болон сургуульд орохын өмнө  сургуулийн өмнөх боловсролд хамрагдсан эсэх мэдээллийг харуулна.

Тухайн бүртгэлийг шалгахдаа дараах байдлаар харна. Үүнд:

1. Маягтаар

Уг маягтын 01-р мөр 01, 02-р баганад байх 1-р ангид элсэгчдийн тоо БДБ-1 маягтын 05, 06 -р мөрний 05-р багананы дүнтэй тэнцүү байна.

 Уг маягтын 01-р мөр 01, 02-р баганад байх 1-р ангид элсэгчдийн тоо БДБ-3 маягтын 02-р багананы 59,60 дугаар мөрний дүнтэй тэнцүү байна.

2. Бүртгэлээр 

Статистикийн удирдлага-ийн статистикийн хяналт хэсэгт орно.

Нэгтгэл цонхноос Суралцагч гэсэн хэсгийг дуудна.

Суралцагчийн жагсаалт хэсэгт орж excel хэлбэрээр татан авч шүүж 1-р ангийн суралцагчдын хайлтыг хийж СӨБ-д хамрагдсан эсэхийг хүүхэд тус бүрээр нь шалгах боломжтой.

БДБ 4 маягтын үзүүлэлтийг системээс гаргах зааварчилгаа

Нэгдүгээр ангид шинээр элсэгчийг тоолохдоо:

Боловсролын удирдлагын системийн "Суралцагч" үйл ажиллагааны "Шинэ суралцагч" бүртгэж авахдаа "Үйлдлийн шалтгаан" дээр нь "Шинээр элссэн" гэж сонгосон суралцагчийг тоолно.

Хэрэв таны гаргасан БДБ1, БДБ4 тайлангийн 1-р ангийн суралцагч зөрүүтэй байгаа тохиолдолд 1-р ангид бүртгэсэн суралцагчийн хувийн мэдээлэл хэсгээс Хөтөлбөр, төлөвлөгөө хэсэгт дарж Мэдээлэл засах үйлдэл хийж "Үйлдлийн мэдээлэл" хэсэгт байрлах "Үйлдлийн шалтгаан" -аас "Шинээр элссэн" гэж сонголт хийнэ.