БДБ-2 Суралцагч /нас, харьяалал/
БДБ-2 Маягт нь Суралцагчийн нас, харьяаллын мэдээллийг харуулна.
Суралцагчийн харьяаллын мэдээллийг гаргахдаа тухайн үед хаана оршин суух бүртгэлтэйг харгалзана.
Тухайлбал: Ховд аймагт төрсөн боловч Сэлэнгэ аймагт шилжин ирж, сум хороондоо бүртгүүлсэн бол орон нутгийн харъяаллыг Сэлэнгэ аймгийнх гэж тооцно.
Харин албан ёсоор тухайн аймаг хотод /сум, дүүрэгт/ шилжин ирээгүй сурагчдыг албан ёсны бүртгэлтэй аймаг, хотоор нь гаргана.
Тухайлбал: Сэлэнгэ аймагт суралцаж байгаа Төв аймгийн Баяндэлгэр сумын хүүхдийг Төв аймгийн харъяат гэж үзнэ.
Тухайн бүртгэлийг шалгахдаа дараах байдлаар харна. Үүнд:
1. Маягтаар
Энэ маягтын нийт хүүхдийн тоо нь БДБ-1 маягтын суралцагчдын тоотой ижил байна.
Энэ маягтын 24-р мөр буюу гадаадын харьяат хүүхдийн тоо нь БДБ-1 маягтын 32-р багана буюу гадаадын харьяат хүүхдийн тоотой ижил байна.
2. Бүртгэлээр
Статистикийн удирдлага -ийн статистикийн хяналт хэсэгт орно.
Хяналтын хэсэгт хичээлийн жил болон тайлант үе-ийг сонгоно.
Нэгтгэл цонхноос суралцагч гэсэн утгыг дуудна. Ингэснээрээ танай сургуулийн суралцагчид анги, бүлэг тус бүрийн мэдээлэл нь нэгдсэн байдлаар харагдана.
Жагсаалт гэсэн хэсгээс суралцагч тус бүрийн харьяалалын мэдээллийг харж болно.