БДБ-6 Дотуур байр, суралцагч, ажилчид
Албан ёсны мэдээлэл, Маягт БДБ-6
Дотуур байрны хүчин чадал, түүний орчин болон дотуур байранд амьдрах хүсэлтэй болон амьдарч байгаа хүүхдийн мэдээллийг анги, хүсээр харуулна.
БДБ 6 маягтын үзүүлэлтийг системээс гаргах зааварчилгаа
1. Дотуур байрны бүртгэлийг тоолохдоо:
Боловсролын удирдлага системийн Сургалтын орчин үйл ажиллагаанд Шинэ байр үүсгэж түүний үндсэн зориулалт хэсэгт "дотуур байр" гэсэн сонголттой , ашиглаж байгаа эсэх чек /идэвхижүүлэх/ хийсэн байрыг тоолно.
2. Стандартын эсэх
Тухайн барилгын мэдээлэл рүү орж стандартын эсэх гэснийг чек / идэвхижүүлэх/ хийснээр стандартын гэж тоолно.
3. Үүсгэж буй өрөөний төрлөөс шалтгаалан хүүхэд байрлах, тоглоом амралт, номын сан, эрүүл мэндийн, халуун усны өрөөнүүдийг тоолно.
4. Эд хогшил бүртгэх
Тухайн байранд байрладаг суултуур, угаалтуурыг тоог бүртгэнэ.
5. Инженерийн шугам сүлжээнд холбогдсон эсэх
Дотуур байрны инженерийн шугам сүлжээнд холбогдсон эсэх мэдээллийг оруулахдаа Боловсролын удирдлага -ын Сургалтын орчин үйл ажиллагааны байрны мэдээлэл рүү орж Дэд бүтэц хэсэгийн Төрөл дээр нь Инженерийн шугам сүлжээ , Хэлбэр дээр нь Төвлөрсөн инженерийн шугам сүлжээ сонгосноор тоолно.
БДБ 6-ийн үргэлжлэл маягтын үзүүлэлтийг системээс гаргах зааварчилгаа
6. Дотуур байранд суух хүсэлт гаргасан хүүхдийн бүртгэлийг тоолохдоо:
Боловсролын удирдлагын системийн "Суралцагч" үйл ажиллагааны Суралцагчийн хувийн мэдээлэл -ийн Нэмэлт мэдээлэл хэсгийн Дотуур байр"-ийн "Дотуур байранд суух хүсэлт гаргах" талбарт дэлгэрэнгүй бүртгэлийн Төлөв хэсэгт "Хүсэлт гаргасан" гэж сонгосон суралцагчийг тоолно.