Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

19.18. Дотуур байранд амьдран суугчдын мэдээлэл импортлох


           Дотуур байранд амьдран суугчдын мэдээллийг excel файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох excel – файлын загвар нь системийн Дата импорт -> Дотуур байр-Хүний мэдээлэл -> Загвар татах -> DormitoryImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.

Өмнөх нөхцөл

  • Сургалтын байгууллагын төлөв нь идэвхтэй байх
  • Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх
  • Сургалтын нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх

Зөвлөмж

  • Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
  • Огноо төрлийн талбарт онсар-өдөр форматаар оруулна.
  • Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
  • Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
  • Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
  • Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах

Файлын баганын мэдээлэл

Баганы нэр

Төрөл

Тайлбар

Заавал бөглөх талбар эсэх

Сургалтын байгууллагын код

Текст

Дотуур байрны харъяалагдах сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана.
Сургалтын байгууллагын кодыг Систем > Манай байгууллага > Ерөнхий мэдээлэл таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас  харна уу!

Заавал

Салбар, бүрэлдэхүүн сургуулийн код

Текст

Дотуур байрны харъяалагдах салбар, бүрэлдэхүүн сургуулийн кодыг оруулна. Салбар, бүрэлдэхүүн сургуулийн кодыг Систем > Манай байгууллага >Салбар, бүрэлдэхүүн сургууль > Код талбараас  харна уу!

Нэмэлт

Байрны код

Текст

Дотуур байранд амьдарч буй болон амьдрахаар хүсэлт гаргасан байрны кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд дотуур байрыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор байрыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана.
Байрны кодыг Систем > Сургалтын орчин > Барилга, байгууламж таб>Үндсэн мэдээлэл хэсэг > Байрны код талбараас  харна уу!

Заавал

Регистрийн дугаар

Текст

Регистрийн дугаарын мэдээллийг үнэн зөв оруулна.
Хэрэв гадаад оюутан бол бүртгэлийн дугаарыг оруулна.

Заавал

Овог

Текст

Эцэг / эхийн нэрийг оруулна.

Заавал

Нэр

Текст

Нэрийн мэдээллийг оруулна.

Заавал

Ажилладаг эсвэл амьдардаг эсэх

Сонголт

Ажилладаг эсвэл амьдардаг эсэхийг сонгоно.

Заавал

Хүсэлт гаргасан огноо

Огноо

Дотуур байранд амьдрах хүсэлт гаргасан огнооны мэдээллийг оруулна.

Заавал

Төлөв

Сонголт

Төлөв (хүсэлт гаргасан, идэвхтэй, идэвхгүй)-ийг сонгоно.

Заавал