Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

19.2. Дадлага ба ажлын мэдээлэл импортлох


           Дадлага, ажлын мэдээллийг excel файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох excel – файлын загвар нь системийн Дата импорт -> Дадлага, ажил импортлох -> Загвар татах -> MilestoneImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.

Өмнөх нөхцөл

  • Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх
  • Сургалт, судалгааны нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх

Зөвлөмж

  • Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
  • Огноо төрлийн талбарт онсар-өдөр форматаар оруулна.
  • Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
  • Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
  • Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
  • Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах

Файлын баганын мэдээлэл

Баганы нэр

Төрөл

Тайлбар

Заавал бөглөх талбар эсэх

Сургалтын байгууллагын код

Текст

Сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана.
Сургалтын байгууллагын кодыг Систем > Манай байгууллага > Ерөнхий мэдээлэл таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас  харна уу!

Заавал

Дадлага, ажлын төрөл

Ганц сонголт

Төгсөлтийн ажил, курсын ажил, дадлага, дипломын ажил, эрдэм шинжилгээний ажлын аль нь болохыг сонгоно.

Заавал

Дадлага, ажлын код

Текст

Дадлага, ажлын кодыг давхцахгүй байдлаар оруулна. Энэ нь сургалтын байгууллагын дадлага, ажлыг хооронд нь ялгах, таних зорилгоор өгсөн давхцахгүй код эсвэл индекс байна. Хэрэв сургалтын байгууллага өөрийн системтэй бол системд дадлага, ажлыг кодолсон кодыг энд оруулна. Систем хооронд интеграц хийсэн тохиолдолд энд оруулсан кодоор мэдээллээ солилцох тул өөрийн системд дадлага, ажлыг кодолсон кодыг оруулбал илүү тохиромжтой. Бусад тохиолдолд хөтөлбөрийн баримт бичиг дээр байгаа дадлага, ажлын код эсвэл индексийг оруулна.

Заавал

Дадлага, ажлын нэр

Текст

Дадлага, ажлын нэрийг давхцахгүй байдлаар оруулна.

Заавал

Дадлага, ажлын тайлбар

Текст

Дадлага, ажлын талаар дэлгэрэнгүй тайлбар бичих боломжтой.

Нэмэлт

Хугацаа (хоногоор)

Тоо

Дадлага, ажлын үргэлжлэх хугацааг хоногоор оруулна.

Нэмэлт

Дүнгийн схем

Ганц сонголт

Дүнгийн схемийг сонгоно.
Сургалтын байгууллага бүр өөр өөр дүнгийн схем (A+ (97% - 100%) - 4.0, A (93% - 96.9%)- 3.7, A- (90% - 92.9%) - 3.4, B+ (87% - 89.9%) - 3.0, B (83% - 86.9%) - 2.7,
B- (80% - 82.9%) - 2.4, C+ (77% - 79.9%) - 2.4, C (73% - 76.9%) - 2.0, C- (70% - 72.9%) - 1.7, D+ (67% - 69.9%) - 1.4,
D (63% - 66.9%) - 1.0, D- (60% - 62.9%) - 0.7, F (0% - 59.9%) - 0) ашигладаг. Дүнгийн схемийн сонголтод улсын хэмжээнд тохиолдож байгаа ерөнхий хэд хэдэн төрлийн схемийг тохируулж өгснөөс өөрийн сургууль болон тухайн хичээлд тохирохыг сонгоно.

Заавал

Багц цаг

Тоо

Дадлага, ажлын багц цагийн дээд хэмжээг оруулна. Хэрэв энд утга оруулахгүй бол систем багц цаг олгодоггүй дадлага, ажил гэж үзнэ. Хэрэв багц цагийг оруулсан бол үүнийг тухайн дадлага ажлыг амжилттай дүүргэх үед олгох багц цагийн дээд хэмжээ гэж үзнэ.

Нэмэлт

Сургалтын нэгжийн код

Текст

Дадлага ажлын хувьд аль тэнхимд харьяалагдахыг тохируулна.
Сургалтын нэгжийн кодыг Систем > Манай байгууллага > Сургалтын нэгж таб > Код талбараас харна уу!

Заавал

1-р бүрэлдэхүүний нэр

Текст

Дадлага, ажлын бүрэлдэхүүний мэдээллийг оруулна. Нэг дадлага, ажил нь хэд хэдэн шалгалтаас бүрддэг бөгөөд тус бүртээ үнэлэгдсэний дараа нийлбэр үнэлгээ нь гардаг бол бүрэлдэхүүнтэй шалгалт юм. Ийм төрлийн шалгалтын бүрэлдэхүүн шалгалтуудыг шалгалтын бүрэлдэхүүн хэсэгт бүртгэнэ. Шалгалтын бүрэлдэхүүн тус бүрийн мэдээллийг код, нэр, дээд оноо гэсэн талбаруудаар бүртгэнэ.

Нэмэлт

2-р бүрэлдэхүүний нэр

Текст

3-р бүрэлдэхүүний нэр

Текст

Боловсролын түвшин
/Ангилал зүй/

Ганц сонголт

Ангилал зүй – Ангилал зүй гэсэн хэсэг нь дээд түвшинд хичээлийг төрөл бүрийн ангиллын системээр ангилж харах боломжийг бүрдүүлнэ. Боловсролын түвшнээс тохирохыг сонгоно. Суралцагчийн түвшнээс тохирохыг сонгоно.

Заавал

Суралцагчийн түвшин
/Ангилал зүй/

Ганц сонголт