19.17. Арга хэмжээний мэдээлэл импортлох
Эрдэм шинжилгээний арга хэмжээний мэдээллийг эксел файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох эксел файлын загвар нь системийн Дата импорт ->Арга хэмжээ-> Загвар татах -> ResearchEventImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.
Өмнөх нөхцөл
- Сургалтын байгууллага идэвхтэй төлөвтэй байна.
- Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх.
- Сургалтын нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх.
Зөвлөмж
- Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
- Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
- Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
- Ганц сонголт талбарт өгөгдсөн ангилалаас нэгийг сонгоно.
- Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
- Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах
Файлын баганын мэдээлэл
Баганы нэр |
Төрөл |
Тайлбар |
Заавал бөглөх талбар эсэх |
Сургалтын байгууллагын код |
Текст |
Арга хэмжээний харъяалагдах сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана. |
Заавал |
Салбар, бүрэлдэхүүн сургуулийн код |
Текст |
Арга хэмжээний харъяалагдах салбар, бүрэлдэхүүн сургуулийн кодыг оруулна. Салбар, бүрэлдэхүүн сургуулийн кодыг Систем > Манай байгууллага >Салбар, бүрэлдэхүүн сургууль > Код талбараас харна уу! |
Нэмэлт |
Сургалтын нэгжийн код |
Текст |
Арга хэмжээний харъяалагдах сургалтын нэгжийн кодыг оруулна. Сургалтын нэгжийн кодыг Систем > Манай байгууллага >Сургалтын нэгж> Код талбараас харна уу! |
Нэмэлт |
Арга хэмжээний код |
Текст |
Эрдэм шинжилгээний арга хэмжээний давхцахгүй код бичнэ. |
Заавал |
Арга хэмжээний нэр |
Текст |
Эрдэм шинжилгээний арга хэмжээний давхцахгүй нэр бичнэ. |
Заавал |
Арга хэмжээний нэр /англи/ |
Текст |
Эрдэм шинжилгээний арга хэмжээний англи нэр бичнэ. |
Заавал |
Төрөл |
Сонголт |
Эрдэм шинжилгээний арга хэмжээний төрөл (1. Эрдэм шинжилгээний хурал, 2.Зөвлөгөөн, 3.Үзэсгэлэн, өдөрлөг, 4.Семинар, хэлэлцүүлэг) -ийг сонгоно. |
Заавал |
Хамрах хүрээ |
Сонголт |
Эрдэм шинжилгээний арга хэмжээний хамрах хүрээний төрөл (1. Олон улсын түвшинд, 2. Үндэсний түвшинд, 3. Салбарын түвшинд, 4. Байгууллагын түвшинд, 5. Оюутан багш нарын хүрээнд) -ийг сонгоно. |
Заавал |
Эхлэх огноо |
Огноо |
Арга хэмжээний эхэлсэн огноог оруулна. |
Нэмэлт |
Дуусах огноо |
Огноо |
Арга хэмжээний дууссан огноог оруулна. |
Нэмэлт |
Зохион байгуулсан газрын төрөл |
Сонголт |
Арга хэмжээ зохион байгуулсан газрын төрөл (1. Дотоодод, 2. Гадаадад) -ийг сонгоно. |
Заавал |
Цахим эсэх |
Сонголт |
Аргэ хэмжээ нь цахим эсэхийг сонгоно. |
Нэмэлт |
Оролцогчдын тоо |
Тоо |
Арга хэмжээнд оролцогчдын тоог оруулна. |
Нэмэлт |
Нэмэлт мэдээлэл |
Текст |
Дэлгэрэнгүй мэдээллийг оруулна. |
Нэмэлт |
Арга хэмжээний үр дүн (эмхэтгэл, үр дүн) |
Текст |
Арга хэмжээний эмхэтгэл, үр дүнгийн мэдээлийг оруулна. |
Нэмэлт |