19.9. Дадлага ба ажлын дүн импортлох
Дадлага ба ажлын дүнгийн мэдээллийг эксел файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох эксел файлын загвар нь системийн Дата импорт ->Дадлага ба ажлын дүн-> Загвар татах -> MilestoneGradeImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.
Өмнөх нөхцөл
- Суралцагч системд бүртгэгдсэн байх
- Дүнгийн схемийн тохиргоог хийсэн байх
- Дадлага, ажил системд бүртгэгдсэн байх
- Дадлага, ажилд зөв дүнгийн схемийг тохируулсан байх
- Багш системд бүртгэгдсэн байх
Зөвлөмж
- Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
- Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
- Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
- Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
- Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
- Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах
Файлын баганын мэдээлэл
Баганы нэр |
Төрөл |
Тайлбар |
Заавал бөглөх талбар эсэх |
Сургалтын байгууллагын код |
Текст |
Сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана. |
Заавал |
Оюутны код |
Текст |
Оюутны кодыг оруулна. Оюутны кодыг Систем>Суралцагч>Оюутны код талбараас харна уу! |
Заавал |
Хичээлийн жил |
Ганц сонголт |
Хичээлийн жилийг сонгоно. |
Заавал |
Хичээлийн улирал |
Ганц сонголт |
Хичээлийн улирлыг сонгоно. |
Заавал |
Дадлага ажлын код |
Текст |
Дадлага, ажлын кодыг оруулна. Дадлага, ажлын кодыг Систем>Сургалтын агуулга>Дадлага ба ажил>Дадлага, ажлын код талбараас харна уу! |
Заавал |
Багц цаг |
Тоо |
Дадлага, ажлыг дүүргэснээр олгох багц цагийн дээд хэмжээг оруулна. Хэрэв энд утга оруулахгүй бол систем багц цаг олгодоггүй дадлага, ажил гэж үзнэ. Хэрэв багц цагийг оруулсан бол үүнийг тухайн дадлага, ажлыг амжилттай дүүргэх үед олгосон багц цаг гэж үзнэ. |
Заавал |
Дүнгийн схем |
Ганц сонголт |
Дүнгийн схемийг сонгоно. |
Заавал |
Дүнгийн хувь |
Тоо |
Дүнгийн хувийг оруулна. |
Заавал |
Дүнгийн оноо |
Тоо |
Дүнгийн оноог оруулна. Дүнгийн голч бодоход ашиглагдана. |
Заавал |
Дүгнэсэн огноо |
Огноо |
Дүгнэсэн огнооыг оруулна. |
Заавал |
Дүнгийн төлөв |
Ганц сонголт |
Дүнгийн төлвийг сонгоно. |
Заавал |
Багшийн код |
Текст |
Багшийн кодыг оруулна. |
Заавал |