Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

19.8. Хичээлийн дүн импортлох


         Хичээлийн дүнгийн мэдээллийг эксел файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох эксел файлын загвар нь системийн Дата импорт -> Хичээлийн дүн -> Загвар татах -> CourseGradeImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.

Өмнөх нөхцөл

  • Суралцагч системд бүртгэгдсэн байх
  • Дүнгийн схемийн тохиргоог хийсэн байх
  • Хичээл системд бүртгэгдсэн байх
  • Хичээлд зөв дүнгийн схемийг тохируулсан байх
  • Багш системд бүртгэгдсэн байх

Зөвлөмж

  • Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
  • Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
  • Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
  • Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
  • Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
  • Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах

Файлын баганын мэдээлэл

Баганы нэр

Төрөл

Тайлбар

Заавал бөглөх талбар эсэх

Сургалтын байгууллагын код

Текст

Сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана.
Сургалтын байгуу
sллагын кодыг Систем > Манай байгууллага > Ерөнхий мэдээлэл таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас  харна уу!

Заавал

Оюутны код

Текст

Оюутны кодыг оруулна. Оюутны кодыг Систем>Суралцагч>Оюутны код талбараас харна уу!

Заавал

Хичээлийн жил

Ганц сонголт

Хичээлийн жилийг сонгоно.

Заавал

Хичээлийн улирал

Ганц сонголт

Хичээлийн улирлыг сонгоно.

Заавал

Хичээлийн код

Текст

Хичээлийн кодыг оруулна. Хичээлийн кодыг Систем>Сургалтын агуулга>Хичээл>Хичээлийн индекс талбараас харна уу!

Заавал

Багц цаг

Тоо

Хичээлийг дүүргэснээр олгох багц цагийн дээд хэмжээг оруулна. Хэрэв энд утга оруулахгүй бол систем багц цаг олгодоггүй хичээл гэж үзнэ. Хэрэв багц цагийг оруулсан бол үүнийг тухайн хичээлийг амжилттай дүүргэх үед олгосон багц цаг гэж үзнэ.

Заавал

Дүнгийн схем

Ганц сонголт

Дүнгийн схемийг сонгоно.
Хичээлийг дүгнэх дүнгийн схемийг оруулна.

Заавал

Дүнгийн хувь

Тоо

Дүнгийн хувийг оруулна.

Заавал

Дүнгийн оноо

Тоо

Дүнгийн оноог оруулна. Дүнгийн голч бодоход ашиглагдана.

Заавал

Дүгнэсэн огноо

Огноо

Дүгнэсэн огнооыг оруулна.

Заавал

Дүнгийн төлөв

Ганц сонголт

Дүнгийн төлвийг сонгоно.

Заавал

Багшийн код

Текст

Багшийн кодыг оруулна.
Сургалтын байгууллагын кодыг Систем > Багш>Багшийн код хэсгээс харна уу!

Заавал