19.15. Эрдэм шинжилгээний мэдээлэл импортлох
Эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийг эксел файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох эксел файлын загвар нь системийн Дата импорт ->Эрдэм шинжилгээ-> Загвар татах -> ResearchImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.
Өмнөх нөхцөл
- Сургалтын байгууллага идэвхтэй төлөвтэй байна.
- Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх.
- Сургалтын нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх.
Зөвлөмж
- Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
- Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
- Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
- Ганц сонголт талбарт өгөгдсөн ангилалаас нэгийг сонгоно.
- Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
- Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах
Файлын баганын мэдээлэл
Баганы нэр |
Төрөл |
Тайлбар |
Заавал бөглөх талбар эсэх |
Сургалтын байгууллагын код |
Текст |
Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажил харъяалагдах сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана. |
Заавал |
Салбар, бүрэлдэхүүн сургуулийн код |
Текст |
Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажил харъяалагдах салбар, бүрэлдэхүүн сургуулийн кодыг оруулна. Салбар, бүрэлдэхүүн сургуулийн кодыг Систем > Манай байгууллага >Салбар, бүрэлдэхүүн сургууль > Код талбараас харна уу! |
Нэмэлт |
Сургалтын нэгжийн код |
Текст |
Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажил харъяалагдах сургалтын нэгжийн кодыг оруулна. Сургалтын нэгжийн кодыг Систем > Манай байгууллага >Сургалтын нэгж> Код талбараас харна уу! |
Нэмэлт |
Бүтээлийн код |
Текст |
Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлын давхцахгүй код үүсгэн бичнэ. |
Заавал |
Бүтээлийн нэр |
Текст |
Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлын давхцахгүй нэр үүсгэн бичнэ. |
Заавал |
Бүтээлийн нэр /англи/ |
Текст |
Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлын англи хэл дээрх нэр бичнэ. |
Нэмэлт |
Бүтээлийн төрөл |
Сонголт |
Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлын төрөл (1.Ном, 2.Сурах бичиг, 3.Гарын авлага, 4.Эмхтгэл, 5.Орчуулгын бүтээл, 6.Боловсруулсан стандарт, 7.Нэг сэдэвт бүтээл, 8.Докторын диссертац, 9.Магистрын тезис, 10.Эрдэм шинжилгээний илтгэл, 11.Эрдэм шинжилгээний өгүүлэл, 12.Судалгааны ажил) -ыг сонгоно. |
Заавал |
Бүтээлийн дэд төрөл |
Сонголт |
Судалгааны ажлын дэд төрлийг сонгоно. Судалгааны ажлаас бусад бүтээлд дэд төрөл сонгох шаардлагагүй. Судалгааны ажлын дэд төрөл гэдэгт 1.Цэвэр суурь судалгаа, 2.Зорилтот суурь судалгаа, 3.Хэрэглээний судалгаа, 4.Туршилт, хөгжлийн ажил хамаарна. |
Нэмэлт |
Шинжлэх ухааны салбар |
Сонголт |
Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлын шинжлэх ухааны салбар(1.Байгалийн ухаан, 2.Инженерийн ухаан, технологи, 3.Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан, 4.Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан, 5.Нийгмийн шинжлэх ухаан, 6.Хүмүүнлэгийн ухаан)-ыг сонгоно. |
Заавал |
Бүтээлийн эхлэх огноо |
Огноо |
Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажил хийж эхэлсэн огноо оруулна. |
Заавал |
Бүтээлийн дуусах огноо |
Огноо |
Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажил гүйцэтгэсэн дуусгасан огноо оруулна. |
Заавал |
Хамгаалсан газрын төрөл |
Сонголт |
Нэг сэдэвт бүтээл, магистрын ажил, докторын ажил гүйцэтгэж амжилттай хамгаалсан бол тухайн газрын төрөл (гадаад, дотоод)-ыг сонгоно. |
Нэмэлт |
Хамгаалсан улс |
Сонголт |
Нэг сэдэвт бүтээл, магистрын ажил, докторын ажил гүйцэтгэж амжилттай хамгаалсан бол тухайн хамгаалсан улсыг сонгоно. |
Нэмэлт |
Хамгаалсан сургууль |
Сонголт |
Нэг сэдэвт бүтээл, магистрын ажил, докторын ажил гүйцэтгэж амжилттай хамгаалсан бол тухайн хамгаалсан сургуулийг сонгоно. |
Нэмэлт |
Боловсролын зэрэг |
Сонголт |
Нэг сэдэвт бүтээл, магистрын ажил, докторын ажил гүйцэтгэж амжилттай хамгаалсан бол хамгаалсан зэрэг (диплом, бакалавр, магистр, доктор)-ыг сонгоно. |
Нэмэлт |
DOI хаяг |
Текст |
DOI (Digital Object Identifier) хаяг - Эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлийн дахин давтагдашгүй, хайж олох олон улсын эрдэм шинжилгээний сан дахь хаягийн мэдээллийг оруулна. |
Нэмэлт |
Вэб хаяг |
Текст |
Эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээл, судалгааны интернет дэх вэб хаягийн мэдээллийг оруулна. |
Нэмэлт |
Гадаад улстай хамтарсан бүтээл эсэх |
Сонголт |
Гадны бусад орон, олон улсын байгууллагатай хамтран гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний бүтээл, судалгаа эсэхийг сонгоно. |
Нэмэлт |
Хамтарсан улс |
Сонголт |
Гадны бусад орон, олон улсын байгууллагатай хамтран гүйцэтгэсэн эрдэм шинжилгээний бүтээл, судалгаа бол хамтарсан улсын нэр сонгоно. |
Нэмэлт |
ISBN код |
Текст |
ISSN код (International Standard Book Number)–Олон улсын ISSN дугаар авсан эрдэм шинжилгээний бүтээлийн код бичнэ. International Standard Serial Number (ISSN)- Олон хувиар цувралаар хэвлэгдэх хэвлэлд өгдөг Олон Улсын Стандарт дугаар юм. |
Нэмэлт |
Цахим бүтээл эсэх |
Сонголт |
Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажил нь цахим эсэхийг сонгоно. |
Нэмэлт |
Ишлэл татагдсан бүтээл эсэх |
Сонголт |
Тухайн эрдэм шинжилгээний бүтээлээс ишлэл татагдсан эсэхийг сонгоно. |
Нэмэлт |
Төсөл хөтөлбөрөөр хэрэгжүүлсэн эсэх |
Сонголт |
Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлыг төсөл, хөтөлбөрөөр хэрэгжүүлсэн эсэхийг сонгоно. |
Нэмэлт |
Оюуны өмчийн гэрчилгээ авсан эсэх |
Сонголт |
Эрдэм шинжилгээний бүтээл нь оюуны өмчийн гэрчилгээ авсан эсэхийг сонгоно. |
Нэмэлт |
Хайлтын түлхүүр үг |
Текст |
Эрдэм шинжилгээний бүтээлийн хайлтыг түлхүүр үгийг оруулна. |
Нэмэлт |
Бүтээлийн хураангуй |
Текст |
Эрдэм шинжилгээний бүтээлийн хураангуй, товч мэдээллийг оруулна. |
Нэмэлт |