19.6. Багшийн мэдээлэл импортлох
Багшийн мэдээллийг excel файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох excel – файлын загвар нь системийн Дата импорт -> Багш -> Загвар татах -> InstructorImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.
Өмнөх нөхцөл
- Сургалтын байгууллага идэвхтэй төлөвтэй байна.
- Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх.
- Сургалтын нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх.
- Багшийг эхлээд ажилтнаар бүртгэсэн байх.
Зөвлөмж
- Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
- Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
- Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
- Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
- Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
- Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах
Файлын баганын мэдээлэл
Баганы нэр |
Төрөл |
Тайлбар |
Заавал бөглөх талбар эсэх |
Сургалтын байгууллагын код |
Текст |
Сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгуулылагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана.ы |
Заавал |
Хүний иргэншил |
Ганц сонголт |
Иргэншлийн төрлийг сонгоно. |
Заавал |
Хүний регистрийн дугаар |
Текст |
Регистрийн дугаарын мэдээллийг оруулна. |
Заавал |
Эцэг/эхийн нэр |
Текст |
Эцэг/эхийн нэрийг оруулна. |
Заавал |
Нэр |
Текст |
Багшийн нэрийг оруулна. |
Заавал |
Багшийн төрөл |
Ганц сонголт |
Багшийн албан тушаалын тохирох төрлийг сонгоно. Үүнд: |
Заавал |
Багшийн код |
Текст |
Багшийн кодыг давхцахгүй байдлаар оруулна. Энэ нь сургалтын байгууллагын багшийг хооронд нь ялгах, таних зорилгоор өгсөн давхцахгүй код байна. |
Заавал |
Багшийн ачаалал |
Ганц сонголт |
Багшийн ачааллын ытохирох төрлийг сонгоно. |
Заавал |
Ажлын харилцаа |
Ганц сонголт |
Багшийн ажлын харилцааны тохирох төрлийг сонгоно. |
Заавал |
Зөвлөх багш эсэх |
Ганц сонголт |
Багш нь зөвлөх эсвэл димпломын ажлын удирдагч багш бол тийм гэж тэмдэглэнэ. Энэ талбарт тийм гэж сонгосон багшийн нэр суралцагч бүртгэхэд Зөвлөх/Удирдагч багш талбарын жагсаалтад харагдана. |
Заавал |
Салбар, бүрэлдэхүүн сургуулийн код |
Текст |
Багшийн хувьд аль салбар, бүрэлдэхүүн сургуульд харъяалагдахыг тохируулна. Салбар, бүрэлдэхүүн сургуулийн кодыг Систем > Манай байгууллага > Салбар, бүрэлдэхүүн сургууль хэсгээс харна уу! |
Заавал |
Үндсэн сургалтын нэгжийн код |
Текст |
Багшийн харъяалагдах тэнхим, профессорын баг зэрэг үндсэн харъяалагдах нэгжийг тохируулна. Сургалтын нэгжийн кодыг Систем > Манай байгууллага > Сургалтын нэгж таб > Код талбараас харна уу! |
Заавал |