19.16. Эрдэм шинжилгээний сэтгүүлийн мэдээлэл импортлох
Эрдэм шинжилгээний сэтгүүлийн мэдээллийг эксел файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох эксел файлын загвар нь системийн Дата импорт ->Сэтгүүл-> Загвар татах -> ResearchJournalImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.
Өмнөх нөхцөл
- Сургалтын байгууллага идэвхтэй төлөвтэй байна.
- Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх.
- Сургалтын нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх.
Зөвлөмж
- Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
- Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
- Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
- Ганц сонголт талбарт өгөгдсөн ангилалаас нэгийг сонгоно.
- Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
- Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах
Файлын баганын мэдээлэл
Баганы нэр |
Төрөл |
Тайлбар |
Заавал бөглөх талбар эсэх |
Сургалтын байгууллагын код |
Текст |
Эрдэм шинжилгээний сэтгүүлийн харъяалагдах сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана. |
Заавал |
Салбар, бүрэлдэхүүн сургуулийн код |
Текст |
Эрдэм шинжилгээний сэтгүүлийн харъяалагдах салбар, бүрэлдэхүүн сургуулийн кодыг оруулна. Салбар, бүрэлдэхүүн сургуулийн кодыг Систем > Манай байгууллага >Салбар, бүрэлдэхүүн сургууль > Код талбараас харна уу! |
Нэмэлт |
Сургалтын нэгжийн код |
Текст |
Эрдэм шинжилгээний сэтгүүлийн харъяалагдах сургалтын нэгжийн кодыг оруулна. Сургалтын нэгжийн кодыг Систем > Манай байгууллага >Сургалтын нэгж> Код талбараас харна уу! |
Нэмэлт |
Эрдэм шинжилгээний сэтгүүлийн код |
Текст |
Эрдэм шинжилгээ сэтгүүлийн давхцахгүй код бичнэ. |
Заавал |
Эрдэм шинжилгээний сэтгүүлийн нэр |
Текст |
Эрдэм шинжилгээний сэтгүүлийн давхцахгүй нэр бичнэ. |
Заавал |
Эрдэм шинжилгээний сэтгүүлийн нэр /англи/ |
Текст |
Эрдэм шинжилгээний сэтгүүлийн англи нэр бичнэ. |
Нэмэлт |
Шинжлэх ухааны салбар |
Сонголт |
Эрдэм шинжилгээний сэтгүүлийн шинжлэх ухааны чиглэл(1.Байгалийн ухаан, 2.Инженерийн ухаан, технологи, 3.Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан, 4.Хөдөө аж ахуйн (ХАА) шинжлэх ухаан, 5.Нийгмийн шинжлэх ухаан, 6.Хүмүүнлэгийн ухаан) сонгоно. |
Заавал |
Хэвлэгдэж эхэлсэн огноо |
Огноо |
Эрдэм шинжилгээний сэтгүүлийн анх хэвлэгдсэн огноо бичнэ. |
Нэмэлт |
Дуусах огноо |
Огноо |
Эрдэм шинжилгээний сэтгүүлийн хамгийн сүүлийн хэвлэлтэнд орсон огноог оруулна. |
Нэмэлт |
Жилд гарах давтамжийн тоо |
Тоо |
Эрдэм шинжилгээний сэтгүүлийн нэг жилийн хугацаанд хэвлэгдэн гарах давтамжийн тоог оруулна. |
Нэмэлт |
Бусад байгууллагатай хамтран гаргадаг эсэх |
Сонголт |
Эрдэм шинжилгээний сэтгүүлийг бусад байгууллагатай хамтран гаргадаг эсэхийг сонгоно. |
Нэмэлт |
Хамтрагч байгууллагын нэр |
Текст |
Хамтран гаргадаг байгууллагын нэрийг оруулна. |
Нэмэлт |
Олон улсад бүртгэлтэй эсэх |
Сонголт |
Олон улсын эрдэм шинжилгээний мэдээллийн санд бүртгэлтэй эсэхийг сонгоно. |
Нэмэлт |
Олон улсын сэтгүүлийн дугаар |
Текст |
Олон улсын эрдэм шинжилгээний мэдээллийн санд бүртгэлтэй код, дугаарыг оруулна. |
Нэмэлт |
Гадаад хэл дээр нийтлэгддэг эсэх |
Сонголт |
Эрдэм шинжилгээний сэтгүүл нь гадаад хэл дээр нийтлэгддэг эсэхийг сонгоно. |
Нэмэлт |
Гадаад хэл |
Сонголт |
Сэтгүүлийн хэвлэгдэн гарсан гадаад хэлийг сонгоно. |
Нэмэлт |
Вэб хаяг |
Текст |
Сэтгүүлийн интернетэд байршиж буй вэб хаягийг оруулна. |
Нэмэлт |
ISSN дугаар |
Текст |
Эрдэм шинжилгээний өгүүлэл, бүтээлийн хэвлэгдсэн сэтгүүлийн олон улсын код бичнэ. International Standard Serial Number (ISSN)- Олон хувиар цувралаар хэвлэгдэх хэвлэлд өгдөг Олон Улсын Стандарт дугаар юм. |
Нэмэлт |
Нэмэлт мэдээлэл |
Текст |
Дэлгэрэнгүй мэдээллийг оруулна. |
Нэмэлт |