19.0. Ойлголт
Дата импорт модуль нь их хэмжээний өгөгдлийг системд оруулахад хэрэглэгчийн үйл ажиллагааг хөнгөвчлөх, цаг хугацааг хэмнэх зорилготой юм.
Уг модуль нь хичээл, дадлага ба ажил, шалгалт, багш, сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, суралцагч, хичээлийн дүн, дадлага ба ажлын дүн, шалгалтын дүн, байр, анги танхим, ажилтан, төсөл хөтөлбөр, эрдэм шинжилгээ, сэтгүүл, арга хэмжээ, дотуур байранд амьдран суугчид зэрэг мэдээллүүдийг excel файл дээр бэлдэж систем рүү татах боломжтой.
Дата импорт модуль нь загвар татах, импорт дата, хуулах, цэцэврлэх, эксел файл руу гаргах гэсэн хэсгүүдээс бүрдэх бөгөөд мэдээллийн төрөл бүрээр бэлтгэсэн бэлэн загвар дээр хэрэглэгч мэдээллийг бэлтгэн оруулна.
Мэдээллийг импортлохдоо хичээл, дадлага ба ажил, шалгалт, багш, сургалтын хөтөлбөр, сургалтын төлөвлөгөө, суралцагч, хичээлийн дүн, дадлага ба ажлын дүн, шалгалтын дүн гэх мэт логик дарааллын дагуу оруулна.
Системд мэдээллийг оруулахдаа:
- Импортлох мэдээллийн төрлийг сонгоно.
- Excel файлын загварыг татаж аван, загварын дагуу системд оруулах өгөгдлийг excel дээр бэлдэнэ.
- Импорт дата товч дээр даран импортлох файлын замыг зааж, сонгон өгөгдлийг импортлон оруулна. Энэ үйлдэл нь excel дээр бэлдсэн өгөгдлийг харуулж байгаа үйлдэл бөгөөд системд өгөгдлийг хуулж оруулж буй үйлдэл биш юм.
- Хуулах товч дээр даран өгөгдлийг систем рүү оруулна.
Хүснэгт. Цонхны бүтэц
Дугаар |
Дэд хэсэг |
Тайлбар |
1 |
Мэдээллийн төрөл |
Импортолж оруулах мэдээллийн төрлийг сонгоно. Жишээ нь: шалгалтын мэдээллийг импортолж оруулах гэж буй бол шалгалт цэсийг сонгоно. |
2 |
Загвар татах |
Сонгогдсон мэдээллийн төрлийн excel - файлын загварыг татна. |
3 |
Импорт дата |
Excel – файл дээр бэлдсэн өгөгдлийг импортолно. Файл сонгох: Browse… товч дээр даран импортлох excel - файлын замыг зааж, сонгоно. Баганын тайлбар: Excel - файлын багана тус бүрийн тайлбарыг харуулна. Баганын нэр – баганын нэрийн мэдээллийг харуулна. Мэдээллийн төрөл - тухайн баганад ямар төрлийн утга оруулахыг заана. / Varchar – техт, Number – Тоо, Date - огноо / Мэдээллийн урт – тухайн баганад оруулж болох тэмдэгтийн уртыг заана Үндсэн утга – үндсэн утга байна. Хоосон утга зөвшөөрөх – тухайн баганад хоосон утга оруулж болох эсэхийг заана. /Тийм – зөвшөөрнө, Үгүй – зөвшөөрөхгүй/ Тайлбар – баганы тайлбарыг харуулна. Дуусгах: Нийт хэдэн мөр бичлэг оруулж буйг харуулна. Файлын нэр - Импортолж буй excel файлын нэрийг харуулна Талбарын нэр - Дата Файлын баганын тоо –Нийт импортлож оруулах ёстой баганы тоог харуулна Импортлох баганын тоо – Импортолж буй excel файлын нийт баганын тоог харуулна Нийт мөрийн тоо – Нийт хэдэн мөр бичлэг импортолж оруулж буйг харуулна Импортлох хязгаар – Импортлох мөрийн хязгаарыг харуулна Импортлох: Excel-файлын өгөгдлийг импортолно. Жич: Импортлох үйлдэл нь excel файл дах өгөгдлийг танд харуулж байгаа бөгөөд системийн өгөгдлийн бааз руу хуулаагүй болохыг анхаарна уу! |
4 |
Жагсаалт |
Эксел – файлаас импортолсон мэдээллийг харуулна. Мэдээллийг дараах төлөвүүдээр ангилан харуулна.
|
5 |
Хуулах |
Хуулах үйлдлийг хийснээр импортолсон өгөгдлийг системийн өгөгдлийн бааз руу хуулна. Ингэснээр excel файлаас оруулсан мэдээллээ системээс үзэх боломжтой болно. |
6 |
Цэвэрлэх |
Импортолсон өгөгдлүүдийг эхэлсэн, алдаатай, хуулагдсан төлвүүдээр нь ангилан цэвэрлэх боломжтой. Ингэснээр өмнөх импортолсон мэдээллээ цэвэрлэн дахин импортлох боломжтой болно. |
7 |
Эксел рүү гаргах |
Импортолсон өгөгдлийг excel файл руу гаргах боломжтой. Ингэснээр алдаатай өгөгдлийг эксел файл дээр засварлан дахин импортлох боломжтой болно. |