Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

19.3. Шалгалтын мэдээлэл импортлох


          Шалгалтын мэдээллийг excel файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох excel – файлын загвар нь системийн Дата импорт -> Шалгалт импортлох -> Загвар татах -> ExamImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.

Өмнөх нөхцөл

  • Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх
  • Сургалт, судалгааны нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх

Зөвлөмж

  • Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
  • Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
  • Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
  • Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
  • Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
  • Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах

Файлын баганын мэдээлэл

Баганы нэр

Төрөл

Тайлбар

Заавал бөглөх талбар эсэх

Сургалтын байгууллагын код

Текст

Сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана.
Сургалтын байгууллагын кодыг Систем > Манай байгууллага > Ерөнхий мэдээлэл таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас  харна уу!

Заавал

Шалгалтын төрөл

Текст

Тухайн шалгалт нь ямар төрлийн шалгалтад хамаарахыг сонгоно.
Жишээ нь: Төгсөлтийн шалгалт, курсын шалгалт, бусад шалгалт гэх мэт.

Заавал

Шалгалтын код

Текст

Шалгалтын кодыг давхцахгүй байдлаар оруулна. Энд сургалтын төлөвлөгөөнд тусгагддаг бие даасан шалгалтын ялгах код байна. Хэрэв сургалтын байгууллага өөрийн системтэй бол системд шалгалтыг кодолсон кодыг энд оруулна. Систем хооронд интеграц хийсэн тохиолдолд энд оруулсан кодоор мэдээллээ солилцох тул өөрийн системд шалгалтыг кодолсон кодыг оруулбал илүү тохиромжтой. Бусад тохиолдолд хөтөлбөрийн баримт бичиг дээр байгаа шалгалтын код эсвэл индексийг оруулна.

Заавал

Шалгалтын нэр

Текст

Шалгалтын нэрийг давхцахгүй байдлаар оруулна.

Заавал

Шалгалтын тайлбар

Текст

Шалгалтын талаар дэлгэрэнгүй тайлбар бичих боломжтой.

Нэмэлт

Шалгалтын оноо

Тоо

Шалгалтын оноог оруулна. Шалгалтын оноо нь шалгалтыг дүгнэх хамгийн дээд оноо байна.

Нэмэлт

Дүнгийн схем

Текст

Дүнгийн схемийг сонгоно.
Сургалтын байгууллага бүр өөр өөр дүнгийн схем (A+ (97% - 100%) - 4.0, A (93% - 96.9%)- 3.7, A- (90% - 92.9%) - 3.4, B+ (87% - 89.9%) - 3.0, B (83% - 86.9%) - 2.7,
B- (80% - 82.9%) - 2.4, C+ (77% - 79.9%) - 2.4, C (73% - 76.9%) - 2.0, C- (70% - 72.9%) - 1.7, D+ (67% - 69.9%) - 1.4,
D (63% - 66.9%) - 1.0, D- (60% - 62.9%) - 0.7, F (0% - 59.9%) - 0) ашигладаг. Дүнгийн схемийн сонголтод улсын хэмжээнд тохиолдож байгаа ерөнхий хэд хэдэн төрлийн схемийг тохируулж өгсөнөөс өөрийн сургууль болон тухайн хичээлд тохирохыг сонгоно.

Заавал

Багц цаг

Тоо

Шалгалтыг амжилттай давснаар олгох багц цагийн дээд хэмжээг оруулна. Хэрэв энд утга оруулахгүй бол систем багц цаг олгохгүй шалгалт гэж үзнэ. Хэрэв багц цагийг оруулсан бол үүнийг тухайн шалгалтыг амжилттай давах үед олгох багц цагийн дээд хэмжээ гэж үзнэ.

Нэмэлт

Сургалтын нэгжийн код

Текст

Шалгалтын хувьд аль тэнхимд харьяалагдахыг тохируулна.
Сургалтын нэгжийн кодыг Систем > Манай байгууллага > Сургалтын нэгж таб > Код талбараас харна уу!

Заавал

Шалгалтын 1-р бүрэлдэхүүний код

Текст

Нэг шалгалт нь хэд хэдэн шалгалтаас бүрддэг бөгөөд тус бүртээ үнэлэгдсэний дараа нийлбэр үнэлгээ нь гардаг бол бүрэлдэхүүнтэй шалгалт юм. Ийм төрлийн шалгалтын бүрэлдэхүүн шалгалтуудыг шалгалтын бүрэлдэхүүн хэсэгт бүртгэнэ. Шалгалтын бүрэлдэхүүн тус бүрийн мэдээллийг код, нэр, дээд оноо гэсэн талбаруудаар бүртгэнэ.

Нэмэлт

Шалгалтын 1-р бүрэлдэхүүний нэр

Текст

 

 

Шалгалтын 1-р бүрэлдэхүүний дээд оноо

Тоо

 

 

Боловсролын түвшин / Ангилал зүй /

Текст

Ангилал зүй – Ангилал зүй гэсэн хэсэг нь дээд түвшинд хичээлийг төрөл бүрийн ангиллын системээр ангилж харах боломжийг бүрдүүлнэ. Боловсролын түвшнээс тохирохыг сонгоно. Суралцагчийн түвшнээс тохирохыг сонгоно.

Заавал

Суралцагчийн түвшин / Ангилал зүй /

Текст