Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

19.7. Суралцагч импортлох


          Суралцагчийн мэдээллийг excel файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох excel – файлын загвар нь системийн Дата импорт -> Суралцагч -> Загвар татах -> StudentImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.

Өмнөх нөхцөл

  • Сургалтын байгууллага идэвхтэй төлөвтэй байна.
  • Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх.
  • Хөтөлбөрийн мэргэжлийн чиглэл, индексийн тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байна.
  • Сургалтын хөтөлбөр баталгаажсан, идэвхтэй байна.
  • Сургалтын төлөвлөгөө баталгаажсан, идэвхтэй байна.
  • Элсэлтийн ерөнхий шаардлага хангасан байх.

Зөвлөмж

  • Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
  • Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
  • Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
  • Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
  • Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
  • Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах

Файлын баганын мэдээлэл

Баганы нэр

Төрөл

Тайлбар

Заавал бөглөх талбар эсэх

Сургалтын байгууллагын код

Текст

Сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын баыйгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана.
Сургалтын байгууллагын кодыг Систем > Манай байгууллага > Ерөнхий мэдээлэл таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас  харна уу!

Заавал

Салбар, бүрэлдэхүүн
сургуулийн код

Текст

Суралцагч аль салбар, бүрэлдэхүүн сургуульд харъяалагдахыг тохируулна. Салбар, бүрэлдэхүүн сургуулийн кодыг Систем > Манай байгууллага > Салбар, бүрэлдэхүүн сургууль>Код хэсгээс харна уу!

Заавал

Хүний иргэншил

Ганц сонголт

Иргэншлийн төрлийг сонгоно.

Заавал

Хүний регистрийн дугаар

Текст

Регистрийн дугаарын мэдээллийг үнэн зөв оруулна.
Хэрэв гадаад оюутан бол бүртгэлийн дугаарыг оруулна.

Заавал

Оюутны эцэг/эхийн нэр

Текст

Эцэг/эхийн нэрийг оруулна.

Заавал

Оюутны нэр

Текст

Оюутны нэрийг оруулна.

Заавал

Оюутны код

Текст

Оюутны кодыг давхцахгүй байдлаар оруулна.  Энэ нь сургалтын байгууллагын оюутныг хооронд нь ялгах, таних зорилгоор өгсөн давхцахгүй код байна.

Заавал

Сургалтын хөтөлбөрийн код

Текст

Суралцагчийн элсэн орсон сургалтын хөтөлбөрийн кодыг оруулна.
Сургалтын хөтөлбөрийн кодыг Систем > Сургалтын хөтөлбөр>индекс хэсгээс харна уу!

Заавал

Сургалтын төлөвлөгөөний код

Текст

Суралцагчийн суралцаж буй хөтөлбөрт харъяалуулж бүртгэсэн төлөвлөгөөний кодыг оруулна.
Сургалтын хөтөлбөрийн кодыг Систем > Сургалтын хөтөлбөр>Сургалтын төлөвлөгөө>Төлөвлөгөөний код хэсгээс харна уу!

Заавал

Үе шатын код

Текст

Тухайн сургалтын хөтөлбөр нь анги, дамжаа, курс гэсэн хатуу шатлалаар явдаг бол үе шаттай гэж үзэх ба суралцагчийн суралцаж буй хөтөлбөрийн үе шатны кодыг бичнэ.
Сургалтын хөтөлбөрийн үе шатын кодыг Систем > Сургалтын хөтөлбөр > Үе шат хэсгээс харна уу!

Заавал

Суралцагчийн түвшин

Ганц сонголт

Суралцагчийн түвшний төрлөөс сонгоно.

Заавал

Сургалтын хэлбэр

Ганц сонголт

Сургалтын хэлбэрийн төрлөөс сонгоно.

Заавал

Сургалтын ачаалал

Ганц сонголт

Сургалтын ачааллын төрлөөс сонгоно.

Заавал

Багшийн код

Текст

Тухайн суралцагчийн удирдагч болон зөвлөх багшийн кодыг бичнэ.
Сургалтын хөтөлбөрийн кодыг Систем > Багш>Багшийн код хэсгээс харна уу!

Заавал

Элссэн хичээлийн жил

Ганц сонголт

Оюутны элссэн хичээлийн жилийг сонгоно.

Заавал

Элссэн хичээлийн улирал

Ганц сонголт

Оюутны элссэн хичээлийн улирлыг сонгоно.

Заавал

Элссэн огноо

Огноо

Элссэн огноог оруулна.

Заавал

Элсэлтийн төрөл

Ганц сонголт

Суралцагч шинээр элсэгч бол үндсэн элсэлт эсвэл нэмэлт элсэлтийн аль төрлөөр элссэнийг сонгоно. Хэрэв шилжиж ирсэн суралцагч бол шилжиж ирсэн төлвийг сонгоно.

Заавал

Элсэлтийн эх сурвалж

Ганц сонголт

Элсэлтийн эх сурвалжаас тохирохыг сонгоно.

Заавал

Элсэлт сонгон шалгаруулагч

Ганц сонголт

Сургалтын байгууллага эсвэл консерциумын аль байгууллагаар сонгон шалгаруулалтад орж элссэн тухай мэдээллийг оруулна

Заавал

Элсэлтийн байршил

Ганц сонголт

Аль байршлаас элссэнийг сонгоно.
Жишээ нь: Улаанбаатар, Архангай...

Заавал

Элсэгчийн өргөдлийн дугаар

Текст

Хэрэв суралцагч элсэлт, шилжилтийн өргөдөл гаргадаг бол өргөдлийн дугаарыг оруулна.

Нэмэлт

Элсэлтийн тушаал/Шийдвэрийн дугаар

Текст

Захирлын элсэлтийн эсвэл шилжилт хөдөлгөөний тушаал/шийдвэрийн дугаарыг гараас оруулна.

Заавал

Элсэлтийн тушаал/Шийдвэр гаргасан огноо

Огноо

Захирлын элсэлтийн эсвэл шилжилт хөдөлгөөний тушаал/шийдвэрийн огноог оруулна.

Заавал

Үйлдэл

Текст

Үйлдлийн төрлийг сонгоно.

Заавал

Үйлдлийн шалтгаан

Текст

Үйлдлийг хийж буй шалтгааныг сонгоно.

Заавал