Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

19.4. Сургалтын хөтөлбөр импортлох


          Сургалтын хөтөлбөрийн мэдээллийг excel файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох excel – файлын загвар нь системийн Дата импорт -> Сургалтын хөтөлбөр -> Загвар татах -> ProgramImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.

Өмнөх нөхцөл

  • Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх
  • Сургалт, судалгааны нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх
  • Тусгай зөвшөөрлийг бүртгэсэн байх
  • Тусгай зөвшөөрлийн төлөв баталгаажсан байх
  • Тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх

Зөвлөмж

  • Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
  • Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
  • Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
  • Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
  • Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
  • Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах

Файлын баганын мэдээлэл

Баганы нэр

Төрөл

sТайлбар

Заавал бөглөх талбар эсэх

Сургалтын байгууллагын код

Текст

Сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана.
Сургалтын байгууллагын кодыг Систем > Манай байгууллага > Ерөнхий мэдээлэл таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас  харна уу!

Заавал

Сургалтын хөтөлбөрийн код

Текст

Сургалтын хөтөлбөрийн кодыг давхцахгүй байдлаар оруулна.

Заавал

Сургалтын хөтөлбөрийн нэр

Текст

Сургууль дээр хэрэгждэг хөтөлбөрийн үндсэн нэрийг оруулна.

Заавал

Сургалтын хөтөлбөрийн тайлбар

Текст

Сургалтын хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй тайлбар бичих боломжтой.

Нэмэлт

Сургалтын төлөвлөгөөний код

Текст

Сургалтын төлөвлөгөөний кодыг давхцахгүй байдлаар оруулна.
Сургалтын хөтөлбөрт дор хаяж нэг төлөвлөгөө бүртгэсэн байна.

Заавал

Сургалтын төлөвлөгөөний нэр

Текст

Сургалтын төлөвлөгөөний нэрийг оруулна.

Заавал

Сургалтын төлөвлөгөөний тайлбар

Текст

Сургалтын төлөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй тайлбар бичих боломжтой.

Нэмэлт

Боловсролын түвшин

Ганц сонголт

Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх диплом, бакалавр, магистр, доктор гэсэн боловсролын түвшнээс сонгоно.

Заавал

Мэргэжлийн чиглэлийн код

Ганц сонголт

Мэргэжлийн чиглэл нь сургалтын хөтөлбөр, хичээл, модулийг хамарсан агуулгын цар хүрээ, салбар, үндсэн чиглэл юм.
Тусгай зөвшөөрлөөр авсан мэргэжлийн чиглэлээс сонгоно. Сонгосон боловсролын түвшнээс хамаарч харгалзах мэргэжлийн чиглэлийг сонгох боломжтой байна.

Заавал

Сургалтын хэлбэр

Ганц сонголт

Сургалтын хэлбэр гэдэг нь сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх хэлбэр юм.
Сонгогдсон мэргэжлийн чиглэлээс шалтгаалж өдөр, орой, эчнээ гэсэн сонголт байна.

Заавал

Улирлын төрөл

Ганц сонголт

Сургалтын хөтөлбөр нь хичээлийн жилд орох улирлын төрлийг сонгоно.

Заавал

Элсэгчийн боловсролын түвшин

Ганц сонголт

Тухайн сургалтын хөтөлбөрт элсэхийн тулд элсэгчийн эзэмшсэн байвал зохих боловсролын түвшинг сонгоно.

Заавал

Боловсролын зэрэг

Ганц сонголт

Боловсролын зэргийн төрлийг сонгоно.
Дээд боловсролын түвшинг амжилттай дүүргэснийг нотолж зэрэг (Degree) олгоно.

Заавал

Сургалтын агуулгын багтаамж
/Багц цаг/

Тоо

Тухайн сургалтын хөтөлбөрөөр олгох агуулгын багтаамжийг багц цагаар оруулна.

Заавал

Суралцах жил (Норматив)

Тоо

Тухайн хөтөлбөрт суралцах норматив жилийг оруулна.
Сургалтын норматив(албан ёсны) хугацаа гэдэг нь тухайн сургалтын хөтөлбөрт суралцаж амжилттай дүүргэхэд шаардлагатай хугацааг хэлнэ.

Заавал

Үе шатын тоо

Тоо

Тухайн сургалтын хөтөлбөр нь курс, дамжаа гэсэн хатуу шатлалаар явдаг бол үе шатны тоог оруулна. Хэрэв энд утга оруулаагүй бол үе шатгүй хөтөлбөр гэж үзнэ.

Нэмэлт

Үндсэн сургалтын нэгжийн код

Текст

Харъяалах сургалтын нэгжийн кодыг оруулна.
Сургалтын нэгжийн кодыг Систем > Манай байгууллага > Сургалтын нэгж таб > Код талбараас харна уу!

Заавал

Хэрэгжүүлэх 1-р сургуулийн код

Текст

Тухайн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх салбар, бүрэлдэхүүн сургуулийн кодыг оруулна.
Сургалтын байгууллагын кодыг Систем > Манай байгууллага > Салбар, бүрэлдэхүүн сургууль хэсгээс харна уу!

Заавал

Хэрэгжүүлэх 2-р сургуулийн код

Текст

Хэрэгжүүлэх 3-р сургуулийн код

Текст

Хэрэгжүүлэх 4-р сургуулийн код

Текст

Суралцагчийн түвшин тогтоох дүрэм

Ганц сонголт

Суралцагчийн түвшин тогтоох дүрмийг сонгоно.
Сургалтын түвшин(Academic level) гэдэг нь суралцагчийн хөтөлбөрийн явц, хүрсэн түвшинг тодорхойлно. Сургалтын түвшин нь шаталсан бүтэцтэй ба дамжаанд хуваагдана. Сургалтын түвшинг тодорхой дүрмээр тогтоох ба сургалтын түвшин тогтоох дүрэм(academic level rule) нь дараах төрөлтэй. Үүнд:
• Сургалтын хөтөлбөрийн үе шат
• Цуглуулсан багц цаг
• Суралцсан улирал
• Гараар тохируулах

Заавал

Хөтөлбөрийн курс, дамжааны тоо

Тоо

 

Заавал

Хөтөлбөрийн хэлбэр /Ангилал зүй/

Ганц сонголт

Ангилал зүй – Ангилал зүй гэсэн хэсэг нь дээд түвшинд төрөл бүрийн ангиллын системээр ангилж харах боломжийг бүрдүүлнэ. Ангилал зүй хэсэгт яамнаас тохируулсан ангиллын системийн төрлүүд харагдана. Ангилал зүй бүрээр тохирох ангиллыг сонгож хадгалсны дараа улсын түвшинд тухайн ангилал зүй, түүний ангиллаар хөтөлбөрийг ангилж харах боломж бүрдэнэ.

Заавал