Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

19.12. Анги, танхимын мэдээлэл импортлох


          Анги, танхимын мэдээллийг эксел файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох эксел файлын загвар нь системийн Дата импорт ->Анги, танхим-> Загвар татах -> FacilityImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.

Өмнөх нөхцөл

  • Сургалтын байгууллага идэвхтэй төлөвтэй байна.
  • Байрны мэдээлэл үүссэн байх.

Зөвлөмж

  • Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
  • Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
  • Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
  • Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
  • Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
  • Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах

Файлын баганын мэдээлэл

Баганы нэр

Төрөл

Тайлбар

Заавал бөглөх талбар эсэх

Сургалтын байгууллагын код

Тоо

Сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана.
Сургалтын байгууллагын кодыг Систем > Манай байгууллага > Ерөнхий мэдээлэл таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас  харна уу!

Заавал

Байрны код

Текст

Тухайн анги танхимын байрлах байрны кодыг оруулна.
Сургалтын байгууллагын кодыг Систем > Сургалтын орчин>Байр>Байрны код хэсгээс харна уу!

Заавал

Анги танхимын төрөл

Ганц сонголт

Анги, танхимын төрлөөс тохирох төрлийг сонгоно. Төрлийг зөв сонгох шаардлагатай. Дараа нь тайлан гаргахад энд сонгосон төрлийн дагуу тоологдоно.

Заавал

Анги танхимын код

Текст

Анги танхимын кодыг давхцахгүй байдлаар оруулна.

Заавал

Анги танхимын нэр

Текст

Анги танхимын нэрийг давхцахгүй байдлаар оруулна.

Заавал

Анги танхимын тайлбар

Текст

Анги танхимын талаар дэлгэрэнгүй тайлбар бичих боломжтой.

Нэмэлт

Анги танхимын багтаамж

Тоо

Анги, танхимын стандарт багтаамжыг оруулна. Хэмжих нэгж нь суудлын тоо буюу хүн байна.

Нэмэлт

Анги танхимын давхар

Тоо

Анги, танхимын байрлах давхрыг оруулна.

Нэмэлт

Өрөөний дугаар

Текст

Анги, танхимын албан ёсны тоот-ыг оруулна.

Нэмэлт

Ашиглаж байгаа эсэх

Текст

Анги, танхимыг одоо идэвхтэйгээр ашиглаж байгаа эсэх талаар тэмдэглэнэ.

Нэмэлт

Ашиглаж эхэлсэн огноо

Огноо

Анги, танхимыг ашиглаж эхэлсэн огноог оруулна.

Заавал