19.5. Сургалтын төлөвлөгөө импортлох
Сургалтын төлөвлөгөөний мэдээллийг excel файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох excel – файлын загвар нь системийн Дата импорт -> Сургалтын төлөвлөгөө -> Загвар татах -> ProgramPlanImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.
Өмнөх нөхцөл
- Сургалтын хөтөлбөр бүртгэсэн байх
- Сургалтын агуулга болох хичээл, дадлага ба ажил, шалгалт бүртгэсэн байх
Зөвлөмж
- Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
- Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
- Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
- Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
- Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
- Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах
Файлын баганын мэдээлэл
Баганы нэр |
Төрөл |
Тайлбар |
Заавал бөглөх талбар эсэх |
Сургалтын байгууллагын код |
Текст |
Сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана. |
Заавал |
Сургалтын хөтөлбөрийн код |
Текст |
Сургалтын кодыг оруулна. |
Заавал |
Сургалтын төлөвлөгөөний код |
Текст |
Сургалтын төлөвлөгөөний кодыг давхцахгүй байдлаар оруулна. |
Заавал |
Элементийн код |
Текст |
Элементийн кодыг давхцахгүй байдлаар оруулна. |
Заавал |
Элементийн төрөл |
Ганц сонголт |
Элементийн төрлийг сонгоно. |
Заавал |
Элементийн нэр, код |
Текст |
- "Элементийн төрөл" нь "БҮЛЭГ" үед бүлгийн нэрийг оруулна. |
Заавал |
Судлах төрөл |
Ганц сонголт |
Энэ бүлэг агуулга нь заавал судлах бүлэг үү, сонгон судлах бүлэг үү гэдгийг тохируулна. |
Заавал |
Үе шатын код |
Текст |
Үе шатын кодыг оруулна. |
Заавал |
Харъяалагдах элементийн код |
Текст |
Харъяалах элементийн кодыг оруулна. |
Заавал |