Менежер

– ЕБС

6.3. Санхүүжих суралцагчдын тоо


Маягтын нэр: Санхүүжих суралцагч маягтыг хэрхэн бүртгэх зөвлөмж

         Энэ нь бүртгэх мэдээлэл байхгүй боловч өмнөх “Суралцагчийн тооны төсөөлөл” бүртгэлийн маягтаас хамааралтайгаар гарч байгаа болно. Энэ нь зөвхөн 2023 оны санхүүжих суралцагч гарна. Дараах томьёогоор тооцно: 

Санхүүжих суралцагч = ((2022 − 2023 оны суралцагчийн тоо) ∗ 6 + (2023 − 2024 оны суралцагчийн тоо) ∗ 4) /10

Санхүүжих суралцагчийн маягт нь дараах агуулгаар тоон үзүүлэлтийг тооцоолно.

  • Санхүүжих өдрийн суралцагчийн тоо 2023 он
  • Санхүүжих дотуур байрын суралцагчийн тоо 2023 он
  • Санхүүжих дүйцсэн суралцагчийн тоо 2023 он
  • Санхүүжих бүлгийн тоо 2023 он
  • Тооцсон бүлэг дүүргэлт
  • Хувьсах стандартаар санхүүжих суралцагчдын тоо
  • 70%-р Санхүүжих суралцагчийн тоо 2023 он
  • Бүлэг дүүргэлтийн хязгаараас хэтэрсэн хүүхдийн тоо (Бага анги)

Цаашид ашиглагдах маягт: Багшийн цалин болон бусад хувьсах зардлын маягтад ашиглагдана.

Санхүүжих суралцагч харах үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:

  1. Хэрэглэгчийн эрхээр системд нэвтрэн орно.
  2. Санхүүжих суралцагч цэсийг сонгож Харах/ Шинэчлэх товч дарна.
  3. Санхүүжих суралцагчдын тоог харна