Менежер

– ЕБС

6.2. Суралцагчдын тоо


Маягтын нэр: Суралцагчдын тооны төсөөлөл хэрхэн бүртгэх зөвлөмж

Суралцагч болон бүлгийн тооны үзүүлэлтийг нэгтгэсэн бүртгэлийн маягт юм. Уг маягтад дараах тооны үзүүлэлтийг бүртгэнэ.

  • Өдрийн суралцагчийн тооны төсөөлөл
    • 2020-2021 хичээлийн жилийн статистик тоон үзүүлэлт
    • 2021-2022 хичээлийн жил
    • 2022-2023 хичээлийн жил
  • Дотуур байранд амьдрах суралцагчийн тооны төсөөлөл
    • 2020-2021 хичээлийн жилийн статистик тоон үзүүлэлт
    • 2021-2022 хичээлийн жил
    • 2022-2023 хичээлийн жил
  • Дүйцсэн хөтөлбөрт хамрагдаж байгаа суралцагчийн тооны төсөөлөл
    • 2020-2021 хичээлийн жилийн статистик тоон үзүүлэлт
    • 2021-2022 хичээлийн жил
    • 2022-2023 хичээлийн жил
  • Бүлгийн тооны төсөөлөл
    • 2020-2021 хичээлийн жилийн статистик тоон үзүүлэлт
    • 2021-2022 хичээлийн жил

Цаашид ашиглагдах маягт: Суралцагчийн тоог бүртгэж хадгалсан бол “Санхүүжих суралцагчийн тоо”-г тооцоолох үед ашиглагдана.

Суралцагчийн төсөөлөл бүртгэх үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:

  1. Хэрэглэгчийн эрхээр системд нэвтрэн орно.
  2. Суралцагчийн төсөөлөл цэсийг сонгож харах/ Шинэчлэх товч дарна.
  3. Талбаруудад утга оруулан хадгалах үйлдэл хийнэ

Хэрхэн бүртгэх вэ?

  • 1, 6, 10 дугаар ангийн суралцагчдын мэдээллийг гараас бүртгэнэ.
  • Бусад анги бүлгүүдийн тухайд өмнөх хичээлийн жилд суралцсан суралцагчийн тоог анги дэвшүүлэн системээс бодолт хийнэ.

Анхааруулга

  • Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдын тоо нь цаашид хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад ажиллах багшийн цалинг тооцоолох тул тоон үзүүлэлтийг анхаарч бүртгэх
  • Дотуур байрны суралцагчдын тоо нь нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативын хэмжээг тооцоолоход ашиглагдах тул анхаарч бүртгэх
  • Суралцагч, бүлгийн тоог бүртгэсэн бол заавал хадгалж байж дараагийн маягтын тооцоолол хийгдэхийг анхаарна уу.