Менежер

– ЕБС

7.2 Батлагдаагүй төлөвтэй суралцагч


7.2 Батлагдаагүй төлөвтэй суралцагч

Бүртгэж оруулсан суралцагч нь суралцагч модулийн суралцагчийн жагсаалтад батлагдаагүй төлөвтэй бүртгэгдэж орж ирнэ. Дараах зургаас харна уу.

Анхаарах нь: Суралцагчийг сургуульд системээр бүртгэн авсны дараа суралцагчийн жагсаалтад батлагдсан эсэх баганад батлагдаагүй төлөвтэй байгаа эсэхийг шалгана уу. Батлагдсан төлөвтэй болсны дараа суралцагчийг сургуульд бүрэн бүртгэж дууссан гэж үзнэ.

Баталгаажуулах хүсэлт

Энэхүү үйлдлийг тухайн сургуульд суралцагч шилжиж ирэх, шинээр элсэн орох болон батлагдаагүй төлөвтэй байгаа суралцагчийг батлагдсан төлөвтэй болгох үед ашиглана.

1. Батлагдаагүй төлөвтэй суралцагчийг сонгож идэвхижүүлнэ. Нэр бүхий мөрний өнгө өөрчлөгдөнө.

2. Үйлдэл хэсгээс Баталгаажуулах хүсэлт үйлдлийг сонгоно.

Суралцагч цонхны суралцагчийн жагсаалтаас Батлагдаагүй төлөвтэй байгаа суралцагчийг сонгож цонхны баруун дээд хэсэгт байрлах  үйлдлийн арын сум дээр дарж Баталгаажуулах хүсэлт үйлдлийг хийхэд төлөв дараах байдлаар өөрчлөгдөнө.

Төлөв

Тайлбар

Батлагдсан

Батлагдсан төлөв нь бүртгэгдэж баталгаажсан суралцагч юм.

Хянагдаж байгаа

Суралцагч нь 6-аас доош настай эсвэл суралцах түвшин зөрүүтэй ангид бүртгэл хийсэн тохиолдолд "Хянагдаж байгаа" төлөвт орно.

Цуцлагдсан Бичиг баримт бүрэн бус эсвэл хөтөлбөр хооронд сольж бүртгэсэн гэх мэт шалтгаануудаас болж цуцлагдсан төлөвт орно.