Менежер

– ЕБС

7.5 Суралцагчийн хөтөлбөр солих


7.5 Суралцагчийн хөтөлбөр солих

Энэхүү үйлдлийг суралцагчийг сургууль дотроо хөтөлбөр солих бүртгэлийг хийхэд ашиглана.

Энэ үйлдэл нь 2 түвшний баталгаажилт шаардах бөгөөд сурууль хөтөлбөр солих үйлдэл гүйцэтгэсний дараа БСУГ/НБГ -ын мэргэжилтэн шаардлагатай бичиг баримттай танилцаад баталгаажуулалт хийж болно. Түүний дараа БСШУСЯ баталгаажуулах үйлдэл хийснээр тухайн суралцагчийн сурч буй хөтөлбөр солигдоно.

Суралцагчийн хөтөлбөр солих үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтлана. Үүнд:

1. Суралцагч үйл ажиллагааг сонгоно.

2. Хөтөлбөр солих үйлдлийг дарна.

3. Хөтөлбөр солихтой холбоотой мэдээллийг бүртгэж хадгална. 

Суралцагч цонхны баруун дээд хэсэгт байрлах үйлдлийн арын сум дээр дарж Хөтөлбөр солих үйлдлийг дарахад хөтөлбөр солих бүртгэлийн дараах цонх нээгдэнэ. Доорх цонхноос суралцагч сонгох үйлдэл хийнэ. /Одоо сурч байгаа анги бүлгийн мэдээлэл оруулна./

1. Сургалтын хөтөлбөр сонгоно.

2. Анги сонгоно.

3. Бүлэг сонгоно.

4. Жагсаалтаас суралцагчийн нэрийн өмнөх дөрвөлжинг чагтална.

5. Суралцагч сонгох үйлдлийг гүйцэтгэнэ.

Суралцагч сонгох үйлдлийн дараа хөтөлбөр солих мэдээллийг бүртгэнэ.

1. Шилжүүлж буй сургалтын хөтөлбөрийг сонгоно.

2. Сургалтын ачаалал сонгоно.

3. Анги сонгоно.

4. Бүлэг сонгоно.

5. Сургалтын төлөвлөгөө сонгоно.

6. Ээлж сонгоно.

7. Үйлдэл хийсэн улирал сонгоно.

8. Үйлдлийн шалтгаан сонгоно.

9. Үйлдэл хийсэн огноог сонгоно.

10. Хадгалах товч дарна.