Багш

– ЕБС

Багшийн цахим журналын тухай


БСМС -ийн зүгээс “Цахим журнал 2.0” /Багшийн модуль/ хувилбарыг хөгжүүлж 2019-2020 оны хичээлийн жилд хэрэглээнд нэвтрүүлж эхлэсэн.

Багшийн цахим журналыг "Боловсролын салбарын мэдээллийн мэдээллийн систем" ашиглан хөтөлж байгаа үед хэвлэмэл журналыг давхардуулан хөтлөхгүй.

Цахим журналыг компьютер болон гар утасны (Андройд, iOS) апликэйшн  ашиглан хөтлөх боломжтой.

Багш цахим журнал хөтөлснөөр эцэг эх, асран хамгаалагч нь суралцагчийн ирц, сурлагын үнэлгээ, ахиц дэвшлийн талаарх мэдээллийг "Эцэг эхийн систем" -ээр дамжуулан авах боломжтой болно.

Цахим журнал хөтлөхөөс өмнө дараах 3 бүртгэлийг урьдчилан хийсэн байх шаардлагатай.

  1. Аль бүлэгт, ямар хичээлийг, хэн багш, хэддүгээр цагт заахыг бүртгэсэн байх /Ээлжит хичээл модуль - Сургалтын менежер эсвэл Анги удирдсан багш/
  2. Багшийн цахим журналын тухай 01. Ээлжит хичээлийн бүртгэл 02. Хичээлийн хуваарийн бүртгэл 03. Хичээл сонголт хийх 04. Бүлэг сэдвийн сан 05. Багшийн журнал - Хянах самбар 06. Багшийн журнал-Ирцийн бүртгэл, багшийн тэмдэглэл 07. Багшийн журнал-Үнэлгээ-1 /Бүлэг сэдвийн үнэлгээ/ 08. Багшийн журнал - Үнэлгээ-2/Хагас жилийн үнэлгээ/ 09. Багшийн журнал - Журнал хэвлэх 10. Багшийн журнал - Журнал хаах 11. Ээлжит хичээлийн хуваарийн өөрчлөлт бүртгэх 12. Тайлан харах /Дүнгийн хавтгай харах/