03. Хичээл сонголт хийх
Хичээлийн төрлөөс хамаарч суралцагчид анги нийтээрээ эсвэл хуваагдан хичээллэдэг.
Системд:
Хичээлийн төрөл:
- Үндсэн бүлэг: - Тухайн ангийн суралцагчид нийтээрээ хичээллэх
- Дэд бүлэг: - Нэг ангийн суралцагчид 2 буюу түүнээс дээш хуваагдан хичээллэх
- Хичээлийн бүлэг: - Ижил түвшний суралцагчид нийлж хичээллэхийг илэрхийлнэ.
Хэрэв ээлжит хичээл дэд болон хичээлийн бүлгээр үүсгэсэн бол суралцагчдийн нэрсийг сонгох шаардлагатай. Үүнийг системд хичээл сонголт гэж ойлгоно.
Хичээл сонголт хийх тухай видеотой танилцах бол дараах холбоос дээр дарна уу. https://www.youtube.com/watch?v=0C2yVLWYqgg
•“Дэд бүлгээр” үүсгэсэн хичээл нь нэг ангийн суралцагчид 2-оос дээш дэд бүлэг болон хичээллэх. Жишээлбэл 8а ангийн суралцагчид технологийн хичээл дээр эрэгтэй, эмэгтэйгээрээ хуваагдан хичээллэх
•“Хичээлийн бүлгээр” үүсгэсэн хичээл нь ижил түвшний суралцагчид нэг бүлэг болон хичээллэх. Жишээ нь 10а, 10б, 10в ангиудаас ижил хичээлийг сонгосон суралцагчид нэг бүлэг болон хичээллэхийг илэрхийлнэ
Хичээл сонголтыг хийхээс өмнө:
•Дэд болон хичээлийн бүлгээр ээлжит хичээлийг үүсгэн баталгаажуулсан байх хэрэгтэй.