Багш

– ЕБС

01. Ээлжит хичээлийн бүртгэл


Аль бүлэгт, хэн багш, ямар хичээлийг, аль танхимд, ямар хуваариар хичээллэхийг бүртгэснийг "Ээлжит хичээлийн бүртгэл" гэж БСМС -д ойлгоно.

Хуваарь* гэдэг нь: Тухайн хичээлийг аль улиралд, хэддүгээр ээлжинд, долоо хоногт хэдэн удаа, ямар гарагт, хэддүгээр цагт хичээллэх бүртгэл юм.

Ээлжит хичээл бүртэх видео үзэх бол дараах холбоос дээр дарна уу.                                     https://www.youtube.com/watch?v=yvEG-6ZcJP0 

Ээлжит хичээлийн бүртгэл нь Үндсэн бүртгэл болон Хуваарийн бүртгэл гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.

Ээлжит хичээлийн бүртгэлийг Анги удирдсан багш эсвэл Сургалтын менежер бүртгэнэ.

Хэрэв Анги удирдсан багш ээлжит хичээлийн бүртгэл хийсэн бол Сургалтын менежер Баталгаажуулалт хийх шаардлагатай.

Сургалтын менежер Ээлжит хичээлүүдийг баталгаажуулсанаар хичээл заадаг багш Цахим журнал хөтлөх боломжтой болно.

Ээлжит хичээл үүсгэх төрөл:

Үндсэн бүлэг: Анги нийтээрээ орох хичээлийг тухайн төрлийг сонгож ээлжит хичээл үүсгэнэ.

Жишээ нь: Монгол хэл 7 /заавал хичээл/ бүх суралцагч судлах ёстой.

Дэд бүлэг: Нэг бүлгийн суралцагчдийг дэд бүлэг болгон хувааж ордог хичээлийн тухайн төрлийг сонгож ээлжит хичээл үүсгэнэ.

Жишээ нь: Технологийн хичээлийг эрэгтэй, эмэгтэй суралцагчаар хуваагдаж ордог бол Технологи 7-а /эр/, Технологи 7-а /эм/ үүсгэнэ.

Хичээлийн бүлэг: Олон бүлэгт нэг болон олон хичээлийг нэг хуваариар хичээллэж буй бол тухайн төрлийг сургалтын менежер ээлжит хичээлийг үүсгэнэ.

Ээлжит х