Багш

– ЕБС

9. Багшийн журнал - Журнал хэвлэх


Багшийн журнал хөтөлсөн бүртгэлээ "Журнал хэвлэх" модулийн тусламжтайгаар хянах, хэвлэх боломжтой.

Энэ хэсэгт Багшийн журнал, Ангийн журнал, Тайлан гэх хэсгүүдээс бүрдэх бөгөөд тухайн хичээлийн жилд Журнал хөтлөх хүсэлтээс хамаарч харагдана.

Багшийн журнал нь хичээлийн жилийн эхний өдрөөс тухайн журналыг хэвлэх хүртэлх хугацаанд бүртгэгдсэн бүртгэлийг нэгтгэн хэвлэх боломжийг олгоно.

Журнал хэвлэхээс өмнө журналын хуудас тус бүрээр хянахыг зөвлөж байна.

Хэрэв журнал дахь мэдээлэл зөрүүтэй гарсан тохиолдолд бүртгэлийн мэдээлэлдээ залруулга хийгээрэй.

Багшийн журналыг хуудас бүрээр нь хэвлэх болон pdf файлаар татан авч хэвлэх боломжтой.

1. Журналыг хуудас бүрээр хэвлэхдээ дараах дарааллыг баримтална. Үүнд:

Журнал хэвлэх цэсрүү орж Багшийн журнал, Ангийн журнал, Тайлан аль нь болохыг сонгоно.

Багшийн журнал хэсэгт дарахад дараах цонх харагдана.

2. Хуудас бүрээр нь хэвлэх болон журналыг /архивлах/ бүхэлд нь татан авах 

2.1. Хуудас бүрээр нь хэвлэхдээ:

Зүүн дээд хэсэгт байрлах хэвлэх товч дарж хэвлэх төхөөрөмжийн тохируулга хийж print /хэвлэх/ товч дарна.