04. Бүлэг сэдвийн сан
Сэдвийн сан үүсгэх
Тодорхойлолт: Сургуулийн хэмжээнд багш нарын ээлжит хичээлийн үйл ажиллагаанд ашиглах сэдвийн нэгдсэн сан.
Зорилго: Тухайн нэг сургуулийн хувьд ижил мэргэжлийн багш нар дундын сэдвийн сан үүсгэн ээлжит хичээлийн нэрийг тус үүсгэсэн сангаас сонгох юм. Энэ нь багш ээлжит хичээлийн тэмдэглэл хөтлөхөд хялбар байна.
Сэдийн сан нь дараах хэсгүүдээс бүрдэнэ:
- Хичээл буюу судлагдахууны нэр
- Бүлэг сэдвийн нэр
- Бүлэг сэдвийн шалгуур
- Ээлжит хичээлийн нэр
- Хэвлэх
Анхаарах:
- Бүлэг сэдвийн санг ижил мэргэжлийн багш нар урьдчилан үүсгэснээр ирц, ээлжит хичээлийн тэмдэглэл, үнэлгээ бүртгэх үйл ажиллагаа хялбар болно.
- Багш ээлжит хичээлийн нэрийг ижил мэргэжлийн багш нарын нэгтгэн үүсгэсэн сангаас сонгохгүй өөрөө шинээр үүсгэн ашиглаж болно.
- Ижил мэргэжлийн багш нарын хувьд ээлжит хичээлийн нэр ижил байх үед тухайн ээлжит хичээлийн тэмлэглэл нь өөр байж болно.
- Сэдвийн сан үүсгэхийн өмнө менежер Боловсролын удирдлага модулийн Багш дэд модульд тухайн багш нарын Заадаг хичээлийг тохируулж өгсөн байх хэрэгтэй.
- Бүлэг сэдэв, ээлжит хичээлийг засварлах, устгах боломжтой байна.
|