Багшийн цахим журналын тухай
БСМС -ийн зүгээс “Цахим журнал 2.0” /Багшийн модуль/ хувилбарыг хөгжүүлж 2019-2020 оны хичээлийн жилд хэрэглээнд нэвтрүүлж эхлэсэн.
Багшийн цахим журналыг "Боловсролын салбарын мэдээллийн мэдээллийн систем" ашиглан хөтөлж байгаа үед хэвлэмэл журналыг давхардуулан хөтлөхгүй.
Цахим журналыг компьютер болон гар утасны (Андройд, iOS) апликэйшн ашиглан хөтлөх боломжтой.
- Та цахим журналын тухай видео танилцуулгатай танилцах бол дараах холбоос хэсэгт дарна уу. https://www.youtube.com/watch?v=QIb5UCqdWV0&t=7s
- Та цахим журналыг мобайлаар хөтлөх видеотой танилцах бол дараах холбоос хэсэгт дарна уу. https://www.youtube.com/watch?v=bzFGML9_wmc
Багш цахим журнал хөтөлснөөр эцэг эх, асран хамгаалагч нь суралцагчийн ирц, сурлагын үнэлгээ, ахиц дэвшлийн талаарх мэдээллийг "Эцэг эхийн систем" -ээр дамжуулан авах боломжтой болно.
Цахим журнал хөтлөхөөс өмнө дараах 3 бүртгэлийг урьдчилан хийсэн байх шаардлагатай.
- Аль бүлэгт, ямар хичээлийг, хэн багш, хэддүгээр цагт заахыг бүртгэсэн байх /Ээлжит хичээл модуль - Сургалтын менежер эсвэл Анги удирдсан багш/