Арга зүйч

– СӨБ

Газрын гэрчилгээний бүртгэл


Газрын гэрчилгээ бүртгэлийн гарын авлага

Газрын бүртгэл хийх, газрын гэрчилгээний мэдээлэл орулахдаа дараах дарааллыг баримтална. Үүнд:

  1. Газар эзэмшил, ашиглалттай холбоотой бүртгэлийг Статистикийн удирдлага цэсний Газрын гэрчилгээний бүртгэл гэсэн модульд бүртгэл хөтлөнө.
  2. Газрын нэрийг бүртгэнэ.
  3. Газрын гэрчилгээний дэлгэрэнгүй бүртгэлийг оруулж хадгалах үйлдэл хийнэ.

Газрын гэрчилгээ бүртгэх алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

  1. Статистикийн удирдлагын Газрын гэрчилгээ бүртгэл модулийг сонгоно.

  1. Гарч ирсэн цонхноос газар нэмэх товч дарна.

  1. Тухайн газрын нэрийг оруулж хадгалах үйлдэл хийнэ.

Уг үйлдлийг хийхэд газар гэдэг хэсгийн жагсаалтанд таны оруулсан бүртгэл нэмэгдэнэ.

  1. Тухайн оруулсан газрыг сонгосны дараа газрын гэрчилгээ бүртгэх товч дээр дарна.

Уг үйлдлийг хийснээр жижиг цонх гарч ирэх бөгөөд энэ хэсэгт гэрчилгээнд тусгагдсан бүртгэлийг оруулж хадгалах үйлдэл хийнэ.

Уг үйлдлийг хийхэд газрын гэрчилгээтэй холбоотой мэдээллийн түүхчилсэн бүртгэл гэдэг хэсгийн жагсаалтанд таны оруулсан бүртгэл нэмэгдэнэ.

Бүртгэл хөтлөхдөө анхаарах зүйлс:

  1. Гэрчилгээнд тусгагдсан утга бүрийг үнэн зөв оруулна.
  2. Талбайн хэмжээг зөвхөн метр квадратаар тэмдэглэнэ.
  3. Хавсралт хэсэгт зөвхөн pdf өргөтгөлтэй файл хавсаргана.
  4. Хэд хэдэн газрын гэрчилгээ байдаг бол тэр бүх гэрчилгээний бүртгэлийг оруулна. /энэ нь газартай холбоот түүх гэж ойлгоно./

БСУГ/БХ нэгжийн оруулсан бүртгэлийн хяналт хийхдээ дараах дарааллыг баримтална.

1. Төсвийн мэргэжилтний эрхээр системд нэвтрэн орно.

2. Статистикийн удирдлага цэсний Газрын гэрчилгээ бүртгэл модулийг сонгоно.

3. Нэгтгэл болон Хяналт гэсэн цонхны тусламжтай бүртгэлийг харах боломжтой.

3.1 Нэгтгэл хэсгийн цонх нь дараах мэдээллийг харуулна.

3.2 Хяналт хэсгийн цонх нь дараах мэдээллийг харуулна.