Арга зүйч

– СӨБ

СӨБ-ийн статистик тайлан илгээх заавар


СӨБ-ийн статистик тайлан илгээх хугацаа нээгдсэн үед арга зүйч дараах бүртгэл үйл ажиллагааг хийнэ.

1. Дэд модулиар бүртгэгдэж тайланд тусгагдах судалгааг хийх. /Зарим тайланд цэцэрэглийн хэмжээний нэгтгэсэн мэдээллийг арга зүйч бүртгэдэг. Жишээлбэл: "Төсвийн гүйцэтгэл, Нийт хөрөнгө" тайлант хугацааны үед тухайн цэцэрлэгийн "Төсвийн гүйцэтгэл болон Нийт хөрөнгө" дэд модульд бүртгэн хадгална./

2. Тайлан бодуулж excel-рүү татан, хянаж тоо таарч буй үед илгээх

Аливаа тайлант үе нээгдсэний дараа тухайн тайланд бүртгэх мэдээллийг хариуцсан албан тушаалтан судалгаа мэдээллийг үнэн зөв бүртгэнэ.

Дээрх бүртгэл бүрэн хийгдсэн үед арга зүйч

Статистикийн удирдлага ->  Статистик хяналт дэд модулийг сонгоно. 

1-рт: Нэгтгэл -> Бүгдийг шинэчлэх товчийг дарна. /Аливаа мэдээлэл шинэчлэн, нөхөж бүртгэсэн бол энэ товчийг заавал дарах юм. Хэрэв энэ товчыг дарсан бол тайлангуудыг дахин бодуулах шаардлагатай./

2-рт: Тайлан - Хичээлийн жил, тайлангийн нэр сонгож тайлангуудыг бодуулан excel -рүү татаж тоог тулган хянана.

3-рт: Тайлангуудын excel файлуудын бүх тоо таарч буй үед илгээх товчийг сонгоно.