Менежер

– ЕБС

1.4. Шинэ өрөө үүсгэх


1.4. Шинэ өрөө үүсгэх

Энэхүү үйлдлийг сургалтын үйл ажиллагаа явуулахад ашиглаж байгаа байрыг систем дээр үүсгэсний дараа түүнд байрлах өрөө бүрийг шинээр үүсгэхэд ашиглана.

Шинэ өрөө үүсгэхээс өмнө системд дараах үйлдлийг хийсэн байх ёстой.

Бүртгэх гэж буй өрөө байрлах байрыг БУС-ийн сургалтын орчин үйл ажиллагааны байр таб-д шинэ байр үйлдлээр бүртгэсэн байх. (нэмэлт зориулалтаар ашигладаг байрны өрөө, танхимыг бүртгэхээс өмнө тухайн бүртгэсэн байрны нэмэлт зориулалт хэсэгт уг байрыг бүртгэж өгсөн байх)

Шинэ өрөө үүсгэх үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтлана. Үүнд:

 БУ системийн Сургалтын орчин үйл ажиллагааг сонгоно.

1.Шинэ өрөө  үйлдлийг дарна.
2.Шинэ өрөө бүртгэлийн цонхны мэдээллийг оруулж хадгална.

Үйл ажиллагааны жагсаалтаас Сургалтын орчин-г сонгоход дараах цонх нээгдэнэ.

Баруун дээд хэсэгт байрлах Шинэ өрөө гэсэн үйлдлийг дарахад дараах бүртгэлийн цонх нээгдэнэ.

Байр

Бүртгэх өрөө байрлаж байгаа байрыг сонгоно. Жич: Хичээлийн 1-р байр.. (Хичээлийн 1-р байранд байрлаж байгаа өрөөг бүртгэх бол)

Байрны зориулалт

Өрөө байрлаж байгаа байрны зориулалтыг сонгож өгнө. Жич: Хичээлийн байр

Өрөөний нэр

Тухайн өрөөний нэрийг бичнэ. Жич: Математик-1

Төрөл

Өрөөний төрлийг зөв сонгож өгнө. Өрөөний төрлийн сонголтоос хамаарч дараагийн бүртгэлийн талбарууд өөрчлөгдөнө. Хэрэв та хичээлийн анги, танхим өрөөг бүртгэх гэж байгаа бол хичээлийн танхим сонголтыг сонгож өгснөөр дараагийн бүртгэх талбарт хичээлийн танхимын төрлийг сонгох боломжтой болно. Жич: Хичээлийн танхим, биеийн тамирын заал...

Танхимын төрөл

Төрөл талбарт хичээлийн танхим сонголт хийсэн бол энэхүү талбар гарах бөгөөд анги, танхимын жагсаалтаас бүртгэх танхимын төрлийг зөв сонгоно. Жич: Математик (энэ нь математикийн анги, танхим гэсэн үг юм.)

Байрлах давхар

Өрөөний байрлаж байгаа давхарыг бичнэ. Жич: 2

• Тоот

Өрөөний  дугаар тоотыг бичнэ. Жич: 203

Багтаамж (хүнээр)

Өрөө хэдэн хүний багтаамжтайг бичнэ. Жич: 35

Өндөр (м)

Өрөөний өндрийг метрээр бодож тоо бичнэ. Бутархай тоо бичих бол “цэг”-ээр авна. Жич: 2.8

Урт (м)

Өрөөний уртыг метрээр бодож тоо бичнэ. Жич: 6

Өргөн (м)

Өрөөний өргөнийг метрээр бодож тоо бичнэ. Жич: 5

• Давхцал шалгах эсэх

Давхцалыг шалгах бол тэмдэглэгээ хийнэ. (чеклэнэ) Давхцал шалгахгүй гэвэл тэмдэглэгээ хийхгүй (чеклэхгүй).

Гэрчилгээтэй эсэх

Анги, танхим нь гэрчилгээтэй бол тэмдэглэгээ хийнэ (чеклэнэ). Гэрчилгээгүй бол тэмдэглэгээ хийхгүй (чеклэхгүй).

Гэрчилгээний дугаар

Гэрчилгээтэй гэж тэмдэглэгээ хийсэн үед энэхүү талбар идэвхжих бөгөөд гэрчилгээний зөв хүчинтэй дугаарыг оруулна.

Олгосон огноо

Гэрчилгээтэй гэж тэмдэглэгээ хийсэн үед энэхүү талбар идэвхжих бөгөөд хамгийн сүүлийн гэрчилгээ олгосон огноог оруулна.

• Дуусах огноо

Анги, танхимын гэрчилгээний дуусах огноог оруулна.

Бүрэлдэхүүнтэй эсэх

Тухайн бүртгэж байгаа өрөө нь залгаа өрөөтэй эсэх. Тийм бол өрөө бүрийг тус тусад нь бүртгээд үндсэн том өрөөний бүртгэлд холбож өгнө.

Бүрэлдэхүүн өрөө

Бүртгэл хийж байгаа өрөө нь давхар өрөөтэй эсэхийг тодорхойлж байгаа болно. (Үндсэн 1 хаалгатай мөртлөө дотроо өрөөтэй бол)

Анхаар:  Бүрэлдэхүүнтэй эсэх талбарыг тийм буюу тэмдэглэгээ хийснээр энэхүү дэд хэсгийн нэмэх үйлдэл  ажиллана.

Өрөө

Өрөө табд бүртгэж өгсөн өрөөний нэрийн жагсаалтыг сонголт хэсэгт системээсээ бодоод харуулна. Өрөө табд   бүртгэсэн давхар өрөөг сонгоно. Дээрхи зурагт спорт заалны хувцас солих өрөө, спорт заалны багш нарын өрөө гэдгийг сонгож өгсөн байна.

Төрөл

Өрөө талбарт сонгосон өрөөний өрөө табд бүртгэхэд  төрөл хэсэгт сонгосон сонголтыг системээс харуулна.

Багтаамж

Өрөө талбарт сонгосон өрөөний өрөө табд бүртгэхэд  багтаамж хэсэгт сонгосон сонголтыг системээс харуулна.

Эд хөрөнгө

Өрөөний эд хөрөнгийг энэ хэсэгт бүртгэж өгнө. Энэхүү дэд хэсгийн нэмэх үйлдэл -д дарснаар бүртгэх боломжтой болно.

Нэр

Жагсаалтаас өрөөнд байгаа хөрөнгийн төрлөөс сонголт хийж бүртгэнэ.

Тоо ширхэг

Нэр талбарт сонгогдсон эд хөрөнгийн тоо ширхэгийг бичнэ.

Ашиглах боломжгүй цаг

Тухайн өрөөг хичээлээс бусад үйл ажиллагаанд ашигладаг бол тухайн гараг, эхлэх, дуусах цагийг зааж хичээл ороход ашиглах боломжгүй шүү гэж бүртгэж өгнө.

Гараг, Эхлэх цаг, Дуусах цаг

Хичээлээс бусад үйл ажиллагаанд  байнга ашигладаг гарагийг ашиглах цагтай нь сонгож өгнө. Жич: Энэ өрөөг Даваа гараг бүр  ахлах ангийн суралцагчдын эрүүл мэндийн лекц-д ашигладаг бол тэр гараг, огноог бичиж өгснөөр энэ өрөөнд энэ цаг хугацаанд хичээл орох боломжгүй  гэдгийг бүртгэж байна гэсэн үг юм.

Хадгалах

 Мэдээллийг оруулсны дараа заавал хадгалах товчийг дарах бөгөөд дарснаар таны оруулсан мэдээлэл хадгалагдана.