Менежер

– ЕБС

1.1. Шинэ байр бүртгэх


1.1. Шинэ байр бүртгэх

Цонхны баруун талд байрлах скролыг гүйлгэж мэдээллийг бүрэн бөглөх боломжтой.

Анхаарах нь:

  • Байр
  • Хэрэв тухайн 1 байрыг олон зориулалтаар ашигладаг бол үндсэн зориулалт талбарт гол зориулалтыг сонгоод бусад зориулалтыг нэмэлт зориулалт хэсэгт нэмж бүртгэх
  • Засвар үйлчилгээ хэсэгт их засвар хийсэн түүх, урсгал засварын түүхийг бүртгэх
  • Дэд бүтэц хэсэгт халаалт, инженерийн шугам сүлжээ, эрчим хүчний мэдээллийг бүртгэх

Байрны код

Байрыг давхцахгүй байдлаар системээс кодлож өгнө.

Байрны нэр

Байрыг хооронд нь  ялгаатай байдлаар нэрлэнэ. Жич: Хичээлийн 1-р байр, Дотуур байр гэх мэт.

Үндсэн зориулалт

Байрны өөрийнх нь үндсэн зориулалтыг жагсаалтаас сонгоно. Сонголтоос ямар зориулалтыг сонгосноос шалтгаалж талбарууд өөрчлөгдөнө. Жич. Хичээлийн байр, дотуур байр гэх мэт. 

Байрны төрөл

Байр эсвэл гэр гэсэн сонголтоос сонгоно.

Энэ нь гэр цэцэрлэгт үйл ажиллагаа явуулдаг тохиолдолд гэр төрлийг сонгоход ашиглагдана. 

Хөрөнгийн код

Санхүү удирдлага системийн үндсэн хөрөнгөд  “Барилга, байгууламж” ангиллаар бүртгэсэн хөрөнгөөс тохирохыг сонгож оруулна. 

Эзэмшлийн төрөл

Байрны эзэмшлийн төрлийг сонгоно. Өөрийн эзэмшил, бусдын эзэмшлийн аль нь болохыг сонгоно. 

Ашиглалтад орсон огноо

Байрны ашиглалтад орсон огноог оруулна. Календараас сонгосноор формат зөрүүлж алдаа гаргахгүй. Жич: 1982-01-01 

Нийт эзлэхүүн (м3)

Байрны нийт эзлэхүүнийг бичнэ. Эзлэхүүнээр бичихийг анхаарна уу. Жич: 16075 

Нийт талбай (м2)

Байрны нийт талбайг бичнэ. Жич: 64330

Ашигтай талбай (м2)

Байрны нийт ашигтай талбайг бичнэ. Жич: 6430 /Нийт талбайгаас бага байх ёстой. 

Байрны нийт давхар

Байрны нийт давхарыг бичнэ. Жич: 2

Стандартын эсэх

Байр нь стандартын эсэхийг бичнэ. Стандартын бол тэмдэглэгээ хийнэ (чеклэнэ). Стандартын бус бол тэмдэглэгээ хийхгүй (чеклэхгүй). 

Байрны хүчин чадал (норм)

Байр нь анх ашиглалтад орохдоо болон өргөтгөл хийхдээ ямар хүчин чадалтай нормтойгоор хийгдсэнийг бичнэ. Жич: Хичээлийн байр нь 900 хүүхдийн хүчин чадалтай баригдсан бол 900 бичнэ.

Байрны хүчин чадал (Ашиглаж байгаа)

Байрыг одоо ашиглаж байгаа хүчин чадлыг бичнэ. Жич: 960 (960 суралцагч суралцаж байгаа бол)

Анги танхимын тоо (норм)

Тухайн байрыг барихад анх нормоор хичнээн анги, танхимтай тооцоолж баригдсан тоог бичнэ. Жич: 30

Анги танхимын тоо (Ашиглаж байгаа)

Байранд  ашиглаж байгаа анги, танхимын тоог бичнэ. Жич: 36

Барилгын анхны өртөг (төгрөгөөр)

Барилгын анхны өртгийг төгрөгөөр оруулна. Талбарт мөнгөн дүнг төгрөгөөр шууд бичих бөгөөд enter эсвэл хадгалах товч дарахад  системээсээ мянгачилж харуулна.

Барилгын одоогийн үнэлгээ (төгрөгөөр)

Барилгын одоогийн үнэлгээг төгрөгөөр оруулна. Барилгын анхны өртгийг оруулахтай адил заавраар оруулна.

Акталсан эсэх

Барилгыг акталсан эсэх-д хариулна. Акталсан бол тэмдэглэгээ хийнэ (чеклэнэ). Актлаагүй бол тэмдэглэгээ хийхгүй (чеклэхгүй).

Дүгнэлтийн дугаар

Акталсан гэсэн тэмдэглэгээнд энэхүү талбар гарах бөгөөд акталсан дүгнэлтийн дугаарыг оруулна.

Ашиглаж байгаа эсэх

Байрыг одоо ашиглаж байгаа эсэхийг тэмдэглэнэ. Ашиглаж байгаа бол тэмдэглэгээ хийнэ (чеклэнэ). Ашиглахгүй байгаа бол тэмдэглэгээ хийхгүй (чеклэхгүй).

Тайлбар

Байрны талаар нэмж тодруулах шаардлагатай зүйлсийг бичнэ.

Нэмэлт зориулалт:

Энэхүү дэд хэсэгт  байрны нэмэлт зориулалтыг бүртгэх бөгөөд нэмж бүртгэхээр бол   (нэмэх) товчийг дарж талбарыг нээнэ.

            Анхаарах нь: Үндсэн зориулалтад бүртгэсэн байрны мэдээллийг засах боломжгүйгээр энэхүү хэсэгт системээс харуулах бөгөөд үндсэн зориулалтад  бүртгэсэн мэдээллийг нэмэлт зориулалтад дахин бүртгэхгүй. Доорхи зурагт үндсэн зориулалтад хичээлийн байрны мэдээллийг оруулсан байгаад нэмэлт зориулалт хэсэгт уг бүртгэлийг засах боломжгүйгээр харуулсан байна. Нэмэлт зориулалт гэсэн энэхүү хэсэгт дахин хичээлийн байрны бүртгэлийг оруулахгүй.

 Зориулалт

Байрыг нэмэлт өөр зориулалтаар ашигладаг бол тэрхүү зориулалтыг бүртгэнэ. Жич: Дотуур байр..

Байрны хүчин чадал (Ашиглагдаж байгаа)

Нэмэлт зориулалтад бүртгэсэн байрын одоо ашиглаж байгаа хүчин чадлыг бичнэ. Жич: Дотуур байр сонголт сонгосон бол орны тоог бичих 

Анги, танхимын тоо (Ашиглагдаж байгаа)

Нэмэлт зориулалтад бүртгэсэн байранд байрлаж байгаа одоо ашиглаж байгаа анги, танхимын (өрөөний) тоог бичнэ. Жич: 32

Засвар үйлчилгээ:

Байрны засвар үйлчилгээний талаарх мэдээллийг энэхүү хэсэгт бичих бөгөөд  (нэмэх) товчийг дарж талбарыг нээнэ.

Төрөл

Өргөтгөл, их засвар, урсгал засварын алийг нь хийсэн хийгдсэн засвар бүрийг бүртгэнэ.

Эхэлсэн огноо

Засвар үйлчилгээ хийгдэж эхэлсэн огноог оруулна. 

Дууссан огноо

Засвар үйлчилгээ дууссан огноог оруулна.

Нийт өртөг (төгрөгөөр)

Тухайн засвар үйлчилгээнд зарцуулсан мөнгөн дүнг төгрөгөөр оруулна. Талбарт мөнгөн дүнг төгрөгөөр шууд бичих бөгөөд enter эсвэл хадгалах товч дарахад  системээсээ мянгачилж харуулна.

Гүйцэтгэгч байгууллага

Тухайн засвар үйлчилгээг хийж гүйцэтгэсэн байгууллагын нэрийг оруулна.

Дэд бүтэц: /Төрөл тус бүрээр мэдээллийг бүртгэнэ./

Байрны дэд бүтцийн талаарх мэдээллийг оруулна.

 Анхаарах нь: Төрөл талбарын сонголтод байгаа интернет, халаалт, инженерийн шугам сүлжээ, эрчим хүч гэсэн 4 төрлийн мэдээллийг төрөл бүрээр заавал оруулна. 

Төрөл

Тохирох сонголтыг хийж мэдээллийг оруулна.  

Хэлбэр

Төрөл талбараас сонгосон сонголтоос шалтгаалж энэхүү талбарын сонголт өөрчлөгдөж харагдах бөгөөд өөрийн байранд хэрэглэж байгаа зөв хариултыг сонгоно. 

Түлшний төрөл

Төрөл талбарт халаалтыг сонгоод, хэлбэр талбарт  өөрийн халаалт (уурын зуух) эсвэл өөрийн халаалт (ердийн зуух) сонгосон нөхцөлд энэхүү талбар идэвхтэй болно. Сургууль нь түлшний төрлөөс түлхүү хэрэглэж байгаагаа сонгоно. 

Уурын зуухны амны тоо

Төрөл талбарт халаалтыг сонгоод, хэлбэр талбарт  өөрийн халаалт (уурын зуух) эсвэл өөрийн халаалт (ердийн зуух) сонгосон нөхцөлд энэхүү талбар идэвхтэй болно. Уурын зуухны амны тоог бичнэ. 

 

Хаяг байршил:

Байрны байрлаж байгаа хаягийн мэдээллийг оруулна. 

Анхаарах нь:  Хаягийн мэдээллийг бүрэн оруулсны дараа хаяг шалгах товчийг заавал дарна.  

Улс

Байрны байрлаж байгаа улсыг сонгоно.

Хаягийн төрөл

Байрны хаягийн төрлийг сонгоно. Энэ талбарын сонголтоос шалтгаалж дараагийн талбарын мэдээлэл өөрчлөгдөх тул хаягийн төрлийг зөв сонгоно. 

Аймаг /нийслэл

Байрны байрлаж байгаа аймаг /нийслэлийг сонгоно. 

Сум /дүүрэг

Байрны байрлаж байгаа сум /дүүргийг сонгоно.

Баг /Хороо

Байрны байрлаж байгаа баг /хороог сонгоно.

Гудамж

Байрны байрлаж байгаа гудамж, талбайг сонгоно. 

Хаяг сонгох

Хаягийн мэдээллийг оруулсны дараа заавал хаяг шалгах товчийг дарна.  

Хадгалах

Мэдээллийг оруулсны дараа заавал хадгалах товчийг дарах бөгөөд дарснаар таны оруулсан мэдээлэл хадгалагдана.