Менежер

– ЕБС

12.5 Дэвшилтийн бүртгэл


Дэвшилтийн бүртгэл хөтлөх- Сургалтын менежер

Сургуулийн суралцагчдын төгсөлт, дэвшилтийн бүртгэлийн үйл ажиллагааг “Дэвшилт” гэсэн модулиар удирдана.

Дэвшилтийн бүртгэлийг дараах алхмын дагуу гүйцэтгэнэ.

  1. Сургалтын менежер нь дараагийн хичээлийн жилд сургалт явуулах анги, бүлгийг шинээр үүсгэх бэлтгэл ажлыг “Дэвшилтийн бүртгэл” эхлэхээс өмнө урьдчилан хийсэн байна.
  2. Ангийн багш нь суралцагчдынхаа дэвшилтийн бүртгэл хийнэ.
  3. Ангийн багш нь дэвшилтийн бүртгэл хийгээд баталгаажуулах хүсэлтээ Сургалтын менежер-т илгээнэ.
  4. Сургалтын менежер нь анги, бүлгийн дэвшилт баталгаажуулах хүсэлт хүлээн авна.
  5. Сургалтын менежер нь анги, бүлгийн дэвшилтийн бүртгэлийг хянаад баталгаажуулах эсвэл цуцлах үйлдэл хийнэ.

  1. Сургалтын менежер дараагийн хичээлийн жилийн анги бүлэг үүсгэх

Сургалтын менежер нь дараагийн хичээлийн жилд сургалт явуулах анги, бүлгийг шинээр үүсгэх бэлтгэл ажлыг “Дэвшилтийн бүртгэл” эхлэхээс өмнө урьдчилан хийсэн байна.

Боловсролын удирдлага -ын Анги, бүлэг модулийн “2020-21 Хичээлийн жил” хэсэгт дараагийн хичээлийн жилийн анги, бүлгийг шинээр үүсгэнэ.

Цонхны баруун дээд буланд байрлах Шинэ бүлэг товч дээр дарж бүлгүүдийг нэр бүрчлэн шинээр бүртгэж хадгална.

Шинэ бүлэг үүсгэх цонхны тайлбарыг дараах байдлаар ойлгож болно.

Талбар

Тайлбар

Жишээ

Бүлэг:

1

Бүлгийн нэр

Дараагийн хичээлийн жилийн бүлгийн нэрийг оруулна.

 

 

2

 

 

Бүлгийн төрөл

  • Бүлгийн бүх суралцагч нэг ижил түвшинд суралцах бол Хөтөлбөрийн бүлэг -г сонгоно.
  • Нэг бүлэгт өөр өөр түвшний суралцагч хамрагдах болох  Холимог бүлэг -г сонгоно.

 

 

Хөтөлбөрийн бүлэг

3

 

 

Хөтөлбөр

 

Сургуулийн хэрэгжүүлдэг сургалтын хөтөлбөр-өөс шалтгаалан ялгаатай байна.

Суурь боловсрол өдрийн хөтөлбөр /Ердийн/

4

Бүлгийн хэлбэр

Бүлэг нь Үндсэн эсвэл Салбар бүлгийн аль болохыг сонгоно.

Үндсэн бүлэг

5

Анги

Тухайн үүсгэх гэж байгаа ангийг сонгоно.

7-р анги

6

Хичээллэх ээлж

Аль ээлжинд хичээллэхийг сонгоно.

1-р ээлж

7

Ангилал

Тухайн үүсгэх гэж байгаа ангийн ангиллыг оруулна.

Үндсэн бүлэг

Хариуцсан багш нэмэх:

8

Багш

Тухайн бүлгийн удирдах багш-ийг сонгоно.

Ж.Отгонжаргал

9

Хариуцсан үүрэг

Анги бүлгийг хариуцсан багш-ийн тохирох үүргийг сонгоно.

Анги удирдсан багш

Шинээр үүсгэсэн анги бүлгийн мэдээллийг засварлах бол "Анги бүлэг" модулийн үйлдэл цэсний "Бүлэг засах", устгах бол "Бүлэг устгах" товчийг ашиглана.

  1. Ангийн багш нь суралцагчдынхаа дэвшилтийн бүртгэл хийнэ.
  2. Ангийн багш нь дэвшилтийн бүртгэлээ хийгээд баталгаажуулах хүсэлтээ Сургалтын менежер-т илгээнэ.
  3. Сургалтын менежер нь дэвшилтийн баталгаажуулах хүсэлт хүлээн авна.

Сургалтын менежер нь дэвшилтийн бүртгэлийг 2 янзаар хянаж болно.

  • Дэвшилтийн бүртгэл буюу ангийн суралцагчдын дэвшилтийн мэдээллийг жагсаалтаар харах боломжтой.

Дэвшилтийн бүртгэлээр харахдаа Боловсролын удирдлага -ын Дэвшилт модульд орно. Түүний дараа дэлгэцийн дээд хэсэгт байрлах хэсгээс дэвшилтийн бүртгэл баталгаажуулах ангийн хөтөлбөр, анги, бүлэг-ийг сонгоно.

  • Дэвшилтийн нэгтгэл буюу тухайн дэвшилтын явцыг ижил түвшний бүх ангиудаар харах боломжтой.

Дэвшилтийн нэгтгэлийг харахдаа Боловсролын удирдлага -ын Дэвшилт модульд орно. Түүний дараа дэлгэцийн дээд хэсэгт байрлах хэсгээс дэвшилтийн бүртгэл харах ангийн хөтөлбөр, анги -ийг сонгоно.

  1. Сургалтын менежер нь анги, бүлгийн дэвшилтийн бүртгэлийг хянаад баталгаажуулах эсвэл цуцлах үйлдэл хийнэ.

Хэрэв Ангийн багш нь дэвшилтийн бүртгэлээ хийгээд баталгаажуулах хүсэлт илгээсэн бол "Хянагдаж байгаа" төлөвтэй харагдана.

Баталгаажуулах товчийг дарж бүлгийн бүх суралцагчийн төгсөлт дэвшилтийн бүртгэлийг баталгаажуулна. Зөвхөн хянагдаж байгаа төлөвтэй бүртгэлийг баталгаажуулж болно.

Баталгаажуулах үйлдэл хийсэн бол буцаах/цуцлах боломжгүйг анхаарна уу.

Цуцлах товч дарж бүлгийн бүх суралцагчийн төгсөлт, дэвшилтийн бүртгэлийг цуцалснаар Ангийн багш бүртгэлийг залруулах боломжтой болно.

 Зөвхөн хянагдаж байгаа төлөвтэй бүртгэлийг цуцлах боломжтой. Бүртгэл нь баталгаажсан тохиолдолд цуцлах боломжгүй.