Багш

– ЕБС

1.2 Багшийн тэмдэглэл бүртгэл


1.2 Багшийн тэмдэглэл бүртгэх

Багшийн тэмдэглэл:

Энэ хэсэгт хийсэн бүртгэл нь багшийн журналын багшийн тэмдэглэл хуудасны дараах талбаруудад нөхөгдөж  гарна.

 

Ээлжит хичээлийн үндсэн үйл ажиллагаа, багшийн тэмдэглэл хэсэгт нөхөгдөж гарна.

Уг тэмдэглэлийг урьдчилан төлөвлөж бүртгэсэн бол ирцийн бүртгэл бүртгэхэд хялбар болно.

Хэрвээ багшийн тэмдэглэлийн бүртгэл дутуу бол нэмж бүртгэх, засварлах, устгах боломжтой.

Хэрэв ээлжит хичээлийн бүлэг сэдэв нь жагсаалтанд харагдахгүй байвал шинээр бүлэг сэдэв бүртгэх шаардлагатай.

 

Анхаарах нь:

1. Багшийн тэмдэглэлийн бүртгэл нь зөвхөн сонгогдсон ангийн тухайн хичээлийн хувьд бүртгэж буй үйл ажиллагаа юм. Ж: Багш 10А -ангийн 2018-09-12 -ны өдөр 3-р цаг дээр орсон Үндэсний бичиг хичээлийн хувьд багшийн тэмдэглэл бүртгэж байгаа үйлдэл юм. Харин 11Б ангид тухайн өдөр Үндэсний бичиг хичээл заасан бол багшийн тэмдэглэлийг заавал шинээр бүртгэх шаардлагатай

2. Багшийн журнал  хэвлэх үед гэрийн даалгаврын бүртгэл хэвлэгдэхгүй бөгөөд энэ нь эцэг, эх асран хамгаалагчийн системийн Даалгавар хэсэгт харагдана.