Багш

– ЕБС

1.1 Бүлэг сэдвийн бүртгэл


1.1 Бүлэг сэдвийн бүртгэл

Бүлэг сэдэв:  Тухайн хичээлд хичээлийн жилийн турш судлах бүлэг сэдвийн жагсаалт. Багшийн журнал хөтлөх хамгийн эхний алхам бол цөм хөтөлбөрийн хүрээнд ЗАН-ээс баталсан бүлэг сэдвүүдийг системд бүртгэх ажиллагаа юм. Бүлэг сэдвийг хичээл тус бүрээр бүрэн бүртгэж оруулснаар:

  • Багшийн тэмдэглэл хэсгийн бүлэг сэдэв
  • Ирцийн бүртгэлийн бүлэг сэдэв
  • Үнэлгээ-1 хуудсын бүлэг сэдэв талбарууд ашиглагдана.

Анхааруулах нь:

Сургуулийн хэмжээнд тухайн нэг хичээлд зориулан зөвхөн нэг бүлэг сэдвийн жагсаалтыг бүртгэх бөгөөд бүлэг сэдвийн жагсаалтыг тухайн хичээлийг заадаг бүх багш нар дундаа ашиглана.  Харин тухайн нэг багшийн бүлэг сэдвийн дагуу зааж байгаа ээлжит хичээлийн үндсэн үйл ажиллагаа харилцан адилгүй байж болно.

Хэрэв бүлэг сэдвийн жагсаалтанд өөрчлөлт оруулсан тохиодолд бүх багш нарийн бүлэг сэдвүүдэд өөрчлөлт орохыг анхаарна уу.

Жишээ нь: 9-р ангийн Монгол хэл хичээлийг А болон Б багш ордог бол нэг удаа бүртгэл хийнэ. А багш өөрчлөлт оруулахад Б багшийн бүлэг сэдвийн бүртгэл мөн өөрчлөгдөх тул засварлах болон устгах үйлдлийг ЗАН болон багш нар мэдээллээ солилцож баталгаажуулсаны үндсэн дээр өөрчлөлт оруулахыг зөвлөж байна.

Бүлэг сэдвийн бүртгэлийн мэдээллийг нэмж бүртгэх , засварлах , устгах боломжтой.

Хэрэв уг бүлэг сэдвийн бүртгэлийг ашиглаж ирц болон үнэлгээ оруулсан бол устгах боломжгүй болно.

1. Бүлэг сэдэв бүртгэх цонх

2. Шинэ бүлэг сэдэв нэмэх

3. Шинэ бүлэг сэдэв бүртгэсэн бол уг бүлэг сэдвийн бүртгэл тайлбарыг бичих боломжтой.