(З-ДБ-23) Ажилчдын шилжилт хөдөлгөөн
ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК
ХИЧЭЭЛИЙН ЖИЛ | ТОВЧ НЭР | ТАЙЛАНГИЙН КОД | ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР | МАЯГТЫН ТӨРӨЛ |
---|---|---|---|---|
2019-2020 оны хичээлийн жил | Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар | З-ДБ-34 | ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр | Албан ёсны маягт |
Заавар: (З-ДБ-23) МАЯГТ НӨХӨХ ЗААВАР
Б.Үндсэн мэдээлэл МД (багана Б) -Мөрийн дэс дугаарыг дугаарлан бичнэ. Нийт ажиллагчид (багана 1:3) –Дээд боловсролын сургалтын байгууллагад ажиллаж буй орон тооны ажиллагчдын нийт тоог (багана 1)-т, эрэгтэй ажиллагчдын тоог (багана 2)-т, эмэгтэй ажиллагчдын тоог (багана 3)-т тус тус бичнэ багана1=(2+3). Захирал (багана 4:6) -Дээд боловсролын сургалтын байгууллагын нийт захирлын тоог, хүйсээр ангилан бичнэ. Дэд захирал (багана 7:9) -Дээд боловсролын сургалтын байгууллагын нийт дэд захирлын тоог, хүйсээр ангилан бичнэ. Салбар сургуулийн захирал, дэд захирал (багана 10:12) -Дээд боловсролын сургалтын байгууллагын салбар сургуулийн захирал, дэд захирлын нийт тоог (багана 10)-т, эрэгтэй захирлын тоог (багана 11)-т, эмэгтэй захирлын тоог (багана 12)-т тус тус бичнэ багана10=(11+12). Бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захирал (багана 13:15) -Дээд боловсролын сургалтын байгууллагын бүрэлдэхүүн сургуулийн захирлын нийт тоог (багана 13)-т, эрэгтэй захирал, дэд захирлын тоог (багана 14)-т, эмэгтэй захирал, дэд захирлын тоог (багана 15)-д тус тус бичнэ. Сургалтын албаны дарга (багана 16:18) -Дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын албаны даргын нийт тоог (багана 16)-д, эрэгтэй сургалтын албаны даргын тоог (багана 17)-д, эмэгтэй сургалтын албаны даргын тоог (багана 18)-д тус тус бичнэ. Үндсэн багш (багана 19:21) -Дээд боловсролын сургалтын байгууллагын орон тооны үндсэн багшийн нийт тоог (багана 19)-д, эрэгтэй үндсэн багшийн тоог (багана 20)-д, эмэгтэй үндсэн багшийн тоог (багана 21)-т тус тус бичнэ. Өмнөх тайлангийн үеийн ажиллагчид (мөр 1) – Өнгөрсөн хичээлийн жилд дээд боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байсан орон тооны ажиллагчдын нийт тоог (мөр 1)-т бичнэ. Хасагдсан (мөр 2:10) -Дээд боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байсан ажиллагчдаас хасагдсан ажиллагчдын нийт тоог бичнэ мөр2=(3÷10). Гадаадын сургууль руу шилжсэн (мөр 3) -Дээд боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байгаа ажиллагчдаас гадаадын сургууль руу шилжсэн ажиллагчдын тоог бичнэ. Дотоодын сургууль руу шилжсэн (мөр 4) -Дээд боловсролын сургалтын байгууллагад ажиллаж байсан ажиллагчдаас дотоодын сургууль руу шилжсэн ажиллагчдын тоог бичнэ. Сургууль дотроо ажлаа өөрчилсөн (мөр 5) -Дээд боловсролын сургалтын байгууллагын ажиллагчид сургууль дотроо ажлаа өөрчлөн тухайн албан тушаалаас гарсан тохиолдолд бичнэ. Боловсролын бус байгууллага руу шилжсэн (мөр 6) -Дээд боловсролын сургалтын байгууллагын ажиллагчид боловсролын бус байгууллага руу шилжсэн тохиолдолд бичнэ. Хувиараа хөдөлмөр эрхлэхээр гарсан (мөр 7) -Дээд боловсролын сургалтын байгууллагын ажиллагчид хувиараа хөдөлмөр эрхлэхээр гарсан тохиолдолд бичнэ. Тэтгэвэрт гарсан (мөр 8) -Дээд боловсролын сургалтын байгууллагын ажиллагчид тэтгэвэрт гарсан тохиолдолд бичнэ. Нас барсан (мөр 9) -Дээд боловсролын сургалтын байгууллагын ажиллагчид нас барсан тохиолдолд бичнэ. Бусад (мөр 10) -Дээд боловсролын сургалтын байгууллагын ажиллагчид дээр дурдсанаас бусад тохиолдолд хасагдсан үед бичнэ. Нэмэгдсэн (мөр 11:16) -Дээд боловсролын сургалтын байгууллагад нэмэгдэж ирсэн ажиллагчдын тоог бичнэ мөр11=(12÷16). Сургуулиа төгсөж ирсэн (мөр 12) -Дээд боловсролын сургалтын байгууллагад сургуулиа төгсөн ирж, ажилд орсон бол бичнэ. Дотоодын сургуулиас ирсэн (мөр 13) -Дээд боловсролын сургалтын байгууллагад дотоодын бусад сургуулиас шилжиж ирсэн тохиолдолд бичнэ. Гадаадын сургуулиас ирсэн (мөр 14) -Дээд боловсролын сургалтын байгууллагад гадаадын сургуулиас шилжиж ирсэн тохиолдолд бичнэ. Сургууль дотроо ажлаа өөрчилсөн (мөр 15) -Дээд боловсролын сургалтын байгууллагад сургууль дотроо албан тушаалаа өөрчилсөн тохиолдолд бичнэ. Бусад (мөр 16) -Дээд боловсролын сургалтын байгууллагын ажиллагчид дээр дурдсанаас бусад тохиолдолд нэмэгд