(А-ДБ-14) Удирдах ажилтан, үндсэн багш
ДЭД БҮЛЭГ-5.2: Удирдах ажилтан, багш
Тайлангийн нэр 1: ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТАН, ҮНДСЭН БАГШИЙН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ
Товч нэр: (А-ДБ-14) Удирдах ажилтан, үндсэн багш
Маягтын төрөл: Албан ёсны маягт
Үндэслэл: Үндэсний статистикийн хорооны даргын “Маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн батлах тухай” 2020 оны 03 сарын 24-ны өдөр А/31 тоот тушаал
Зорилго: Дээд боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан, багшийн мэдээллийг албан тушаал, боловсролын түвшин, эрдмийн зэрэг, ажилласан жил, насны бүлэг, мэргэжил дээшлүүлсэн байдал, мэргэжил дээшлүүлсэн хугацаагаар нийт ажилтан, удирдах ажилтны төрөл, багш, хүйсээр ялган харах
Тайлант хугацаа: Жил бүрийн 11 сарын 1-ний дотор
Хамрах хүрээ: Дээд боловсролын сургалтын байгууллага(ДБСБ) нь ажилтны мэдээллийг ДБУМС-ын “Ажилтан” модульд бүртгэж тайлан бодуулж баталгаажуулсны дараа Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (БАЭТЗТБ) тайлан баталгаажуулан Үндэсний статистикийн хороонд ирүүлнэ.
ОН, ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН СТАТИСТИК
ХИЧЭЭЛИЙН ЖИЛ | ТОВЧ НЭР | ТАЙЛАНГИЙН КОД | ТАЙЛАНГИЙН ДЭЛГЭРЭНГҮЙ НЭР | МАЯГТЫН ТӨРӨЛ |
---|---|---|---|---|
2019-2020 оны хичээлийн жил | Аймаг, нийслэл, өмчийн хэлбэр, ангиллаар | З-ДБ-34 | ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН 20... / 20... ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН МЭДЭЭ, аймаг, нийслэл, дүүргээр | Албан ёсны маягт |
Заавар: (А-ДБ-14) МАЯГТЫГ НӨХӨХ ЗААВАР
А.Үндсэн мэдээлэл Нийт ажиллагчид (багана 1:3) -Дээд боловсролын сургалтын байгууллагад ажиллаж буй нийт ажиллагчдын тоог (багана 1)-т, эрэгтэй ажиллагчдын тоог (багана 2)-т, эмэгтэй ажиллагчдын тоог (багана 3)-т тус тус бичнэ багана1=(2+3). Захирал (багана 4:6) -Дээд боловсролын сургалтын байгууллагын захирлын нийт тоог (багана 4)-т, эрэгтэй захирлын тоог (багана 5)-д, эмэгтэй захирлын тоог (багана 6)-д тус тус бичнэ багана4=(5+6). Дэд захирал (багана 7:9) -Дээд боловсролын сургалтын байгууллагын дэд захирлын нийт тоог (багана 7)-д, эрэгтэй дэд захирлын тоог (багана 8)-д, эмэгтэй дэд захирлын тоог (багана 9)-д тус тус бичнэ багана7=(8+9). Сургууль нь өөрийн оршин байгаа газраас нь өөр газар байрлаж, түүний үндсэн чиг үүргийг бүхэлд нь буюу заримыг нь гүйцэтгэдэг тусгай нэгж буюу салбартай байж болно /БСШУ-ны сайд /хуучин нэрээр/-ын 2007.11.06-ны өдрийн №401 тушаалаар батлагдсан “Дээд боловсролын сургалтын байгууллагын үлгэрчилсэн дүрэм” -ийн 2.4 дүгээр заалт/. Салбар сургуулийн захирал, дэд захирал (багана 10:12) -Дээд боловсролын сургалтын байгууллагын салбар сургуулийн захирал, дэд захирлын нийт тоог (багана 10)-т, эрэгтэй захирал, дэд захирлын тоог (багана 11)-т, эмэгтэй захирал, дэд захирлын тоог (багана 12)-т тус тус бичнэ багана10=(11+12). Бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захирал (багана 13:15) -Дээд боловсролын сургалтын байгууллагын бүрэлдэхүүн сургуулийн захирал, дэд захирлын нийт тоог (багана 13)-т, эрэгтэй захирал, дэд захирлын тоог (багана 14)-т, эмэгтэй захирал, дэд захирлын тоог (багана 15)-д тус тус бичнэ багана13=(14+15). Сургалтын албаны дарга (багана 16:18) -Дээд боловсролын сургалтын байгууллагын сургалтын албаны даргын нийт тоог (багана 16)-д, эрэгтэй сургалтын албаны даргын тоог (багана 17)-д, эмэгтэй сургалтын албаны даргын тоог (багана 18)-д тус тус бичнэ багана16=(17+18). Үндсэн багш (багана 19:21) -Дээд боловсролын сургалтын байгууллагын орон тооны үндсэн багшийн нийт тоог (багана 19)-д, эрэгтэй үндсэн багшийн тоог (багана 20)-д, эмэгтэй үндсэн багшийн тоог (багана 21)-т тус тус бичнэ багана19=(20+21). Бүгд (мөр 1) -Дээд боловсролын сургалтын байгууллагад ажиллаж буй нийт ажиллагчид болон удирдах ажилтан, үндсэн багшийн нийт дүнг бичнэ. Их сургууль, дээд сургууль, коллежийн багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш байна /Дээд боловсролын тухай хуулийн 13.3 дугаар заалт/. Албан тушаал (мөр 2:7) -Зөвхөн үндсэн багшийг албан тушаалаар ангилан нийт үндсэн багшийн тоог (мөр 2)-т, дадлагажигч багшийн тоог (мөр 3)-т, багшийн тоог (мөр 4)-т, ахлах багшийн тоог (мөр 5)-д, дэд профессор багшийн тоог (мөр 6)-д, профессор багшийн тоог (мөр 7)-д тус тус бичнэ. Боловсролын түвшин (мөр 8:12) -Маягтын баганад дурдагдсан ажиллагч