Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Анги, танхимын мэдээлэл импортлох


Анги, танхимын мэдээлэл импортлох

Анги, танхимын мэдээллийг эксел файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох эксел файлын загвар нь системийн Дата импорт ->Анги, танхим-> Загвар татах -> FacilityImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.

Өмнөх нөхцөл

  • Сургалтын байгууллага идэвхтэй төлөвтэй байна.
  • Байрны мэдээлэл үүссэн байх.

Зөвлөмж

  • Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
  • Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
  • Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
  • Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
  • Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
  • Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах

Файлын баганын мэдээлэл

NO. БАГАНЫН НЭР ТӨРӨЛ ТАЙЛБАР ЗААВАЛ БӨГЛӨХ ТАЛБАР ЭСЭХ
1. Сургалтын байгууллагын код Текст Сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана. Сургалтын байгууллагын кодыг Систем > Манай байгууллага > Ерөнхий мэдээлэл таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас харна уу! Заавал
2. Байрны код Текст Байрны кодын мэдээллийг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд барилга, байгууламжийн мэдээллийг давхцахгүй байдлаар кодлосон код юм. Систем тухайн кодоор байрыг танина. Байрны кодыг Систем > Сургалтын орчин > Барилга, байгууламж таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас харна уу! Заавал
3. Анги танхимын төрөл Ганц сонголт Анги танхимын төрлийг сонгоно. Заавал
4. Анги танхимын нэр Текст Анги танхимын нэрийг оруулна. Заавал
5. Анги танхимын тайлбар Текст Анги танхимын талаарх дэлгэрэнгүй тайлбар бичих боломжтой. Нэмэлт
6. Анги танхимын багтаамж (Хүнээр) Тоо Хэдэн хүний багтаамжтай болох талаарх мэдээллийг оруулна. Нэмэлт
7. Анги танхимын давхар Тоо Байрлаж буй давхарын мэдээллийг оруулна. Нэмэлт
8. Ашиглаж байгаа эсэх Ганц сонголт Анги, танхимыг одоо идэвхтэйгээр ашиглаж байгаа эсэх талаар тэмдэглэнэ. Нэмэлт
9. Ашиглаж эхэлсэн огноо Огноо Анги, танхимыг ашиглаж эхэлсэн огноог оруулна. Нэмэлт
10. Нийт талбай (мкв) Тоо Анги танхимын нийт талбайн хэмжээг оруулна. Нэмэлт
11. Нийт хүчин чадал (Хүнээр) Тоо Анги танхимын нийт чадлын мэдээллийг оруулна. Нэмэлт