Эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээлэл импортлох
Эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээлэл импортлох
Эрдэм шинжилгээний бүтээлийн мэдээллийг эксел файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох эксел файлын загвар нь системийн Дата импорт ->Эрдэм шинжилгээ-> Загвар татах -> ResearchImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.
Өмнөх нөхцөл
- Сургалтын байгууллага идэвхтэй төлөвтэй байна.
- Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх.
- Сургалтын нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх.
Зөвлөмж
- Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
- Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
- Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
- Ганц сонголт талбарт өгөгдсөн ангилалаас нэгийг сонгоно.
- Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
- Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах
Файлын баганын мэдээлэл
NO. | БАГАНЫН НЭР | ТӨРӨЛ | ТАЙЛБАР | ЗААВАЛ БӨГЛӨХ ТАЛБАР ЭСЭХ |
---|---|---|---|---|
1. | Сургалтын байгууллагын код | Текст | Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажил харъяалагдах сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана. Сургалтын байгууллагын кодыг Систем > Манай байгууллага > Ерөнхий мэдээлэл таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас харна уу! " | Заавал |
2. | Салбар, бүрэлдэхүүн сургуулийн код | Текст | Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажил харъяалагдах салбар, бүрэлдэхүүн сургуулийн кодыг оруулна. Салбар, бүрэлдэхүүн сургуулийн кодыг Систем > Манай байгууллага >Салбар, бүрэлдэхүүн сургууль > Код талбараас харна уу! | Нэмэлт |
3. | Сургалтын нэгжийн код | Текст | Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажил харъяалагдах сургалтын нэгжийн кодыг оруулна. Сургалтын нэгжийн кодыг Систем > Манай байгууллага >Сургалтын нэгж> Код талбараас харна уу! | Нэмэлт |
4. | Бүтээлийн код | Текст | Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлын давхцахгүй код үүсгэн бичнэ. | Заавал |
5. | Бүтээлийн нэр | Текст | Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлын давхцахгүй нэр үүсгэн бичнэ. | Заавал |
6. | Бүтээлийн нэр /англи/ | Текст | Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлын англи хэл дээрх нэр бичнэ. | Нэмэлт |
7. | Бүтээлийн төрөл | Сонголт | Эрдэм шинжилгээний бүтээл, судалгааны ажлын төрөл (1.Ном, 2.Сурах бичиг, 3.Гарын авлага, 4.Эмхтгэл, 5.Орчуулгын бүтээл, 6.Боловсруулсан стандарт, 7.Нэг сэдэвт бүтээл, 8.Докторын диссертац, 9.Магистрын тезис, 10.Эрдэм шинжилгээний илтгэл, 11.Эрдэм шинжилгээний өгүүлэл, 12.Судалгааны ажил) -ыг сонгоно. | Заавал |
8. |