Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Ажилтны мэдээлэл импортлох


Ажилтны мэдээлэл импортлох

Ажилтны мэдээллийг эксел файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох эксел файлын загвар нь системийн Дата импорт ->Ажилтан-> Загвар татах -> WorkerImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.

Өмнөх нөхцөл

  • Сургалтын байгууллага идэвхтэй төлөвтэй байна.
  • Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх.
  • Сургалтын нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх.

Зөвлөмж

  • Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
  • Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
  • Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
  • Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
  • Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
  • Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах

Файлын баганын мэдээлэл

NO. БАГАНЫН НЭР ТӨРӨЛ ТАЙЛБАР ЗААВАЛ БӨГЛӨХ ТАЛБАР ЭСЭХ
1. Сургалтын байгууллагын код Текст Сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана. Сургалтын байгууллагын кодыг Систем > Манай байгууллага > Ерөнхий мэдээлэл таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас харна уу! Заавал
2. Хүний иргэншил Ганц сонголт Иргэншлийн төрлийг сонгоно. Заавал
3. Хүний регистрийн дугаар Текст Регистрийн дугаарын мэдээллийг үнэн зөв оруулна. Хэрэв гадаад хүн бол пасспортын дугаар эсвэл оршин суух үнэмлэхний дугаарыг оруулна. Заавал
4. Эцэг/Эхийн нэр Текст Эцэг/эхийн нэрийг оруулна. Заавал
5. Нэр Текст Ажилтны нэрийг оруулна. Заавал
6. Ажлын харилцаа Ганц сонголт Ажлын харилцааны төрлийг сонгоно. Заавал
7. Албан тушаалын төрөл Текст Албан тушаалын төрлийн кодыг оруулна. ""Албан тушаалын төрөл"" эксел-ийн sheet-ны ""КОД"" баганааас тохирох кодыг олж тавина уу! Заавал
8. Албан тушаалын нэр Текст Албан тушаалын нэрийг оруулна. Заавал
9. Ажилд орсон огноо Огноо Ажилд орсон огнооны мэдээллийг оруулна. Заавал
10. Ажилтны түвшин Ганц сонголт Ажилтны түвшний төрлийг сонгоно. Заавал
11. Байнгын/Түр Ганц сонголт Байнгын ажил, түр ажил эсэхийг сонгоно. Заавал
12.