Дадлага ба ажлын мэдээлэл импортлох
Дадлага ба ажлын мэдээлэл импортлох
Дадлага ба ажлын мэдээллийг эксел файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох эксел файлын загвар нь системийн Дата импорт -> Дадлага, ажил импортлох -> Загвар татах -> MilestoneImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.
Өмнөх нөхцөл
- Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх
- Сургалт, судалгааны нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх
Зөвлөмж
- Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
- Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
- Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
- Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
- Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
- Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах
Файлын баганын мэдээлэл
NO. | БАГАНЫН НЭР | ТӨРӨЛ | ТАЙЛБАР | ЗААВАЛ БӨГЛӨХ ТАЛБАР ЭСЭХ |
---|---|---|---|---|
1. | Сургалтын байгууллагын код | Текст | Сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана. Сургалтын байгууллагын кодыг Систем > Манай байгууллага > Ерөнхий мэдээлэл таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас харна уу! | Заавал |
2. | Дадлага, ажлын төрөл | Ганц сонголт | Төгсөлтийн ажил, курсын ажил, дадлага, дипломын ажил, эрдэм шинжилгээний ажлын аль нь болохыг сонгоно. | Заавал |
3. | Дадлага, ажлын код | Текст | Дадлага, ажлын кодыг давхцахгүй байдлаар оруулна. Энэ нь сургалтын байгууллагын дадлага, ажлыг хооронд нь ялгах, таних зорилгоор өгсөн давхцахгүй код эсвэл индекс байна. Хэрэв сургалтын байгууллага өөрийн системтэй бол системд дадлага, ажлыг кодолсон кодыг энд оруулна. Систем хооронд интеграц хийсэн тохиолдолд энд оруулсан кодоор мэдээллээ солилцох тул өөрийн системд дадлага, ажлыг кодолсон кодыг оруулбал илүү тохиромжтой. Бусад тохиолдолд хөтөлбөрийн баримт бичиг дээр байгаа дадлага, ажлын код эсвэл индексийг оруулна. | Заавал |
4. | Дадлага, ажлын нэр | Текст | Дадлага, ажлын нэрийг давхцахгүй байдлаар оруулна. | Заавал |
5. | Дадлага, ажлын тайлбар | Текст | Дадлага, ажлын талаар дэлгэрэнгүй тайлбар бичих боломжтой. | Нэмэлт |
6. | Хугацаа (хоногоор) | Тоо | Дадлага, ажлын үргэлжлэх хугацааг хоногоор оруулна. | Нэмэлт |
7. | Дүнгийн схем | Ганц сонголт | Дүнгийн схемийг сонгоно. Сургалтын байгууллага бүр өөр өөр дүнгийн схем (A+ (97% - 100%) - 4.0, A (93% - 96.9%)- 3.7, A- (90% - 92.9%) - 3.4, B+ (87% - 89.9%) - 3.0, B (83% -86.9%) - 2.7, B- (80% - 82.9%) - 2.4, C+ (77% - 79.9%) - 2.4, C (73% - 76.9%) - 2.0, C- (70% - 72.9%) - 1.7, D+ (67% - 69.9%) - 1.4, D (63% - 66.9%) - 1.0, D- (60% - 62.9%) - 0.7, F (0% - 59.9%) - 0) ашигладаг. Сургууль тухайн дадлага, ажилд тохирох дүнгийн схемийн кодыг оруулна. Дүнгийн схемийн кодыг Систем > Тохиргоо > Системийн тохиргоо > Дүнгийн схем удирдах > Дүнгийн схемийн код талбараас харна уу. | Заавал |
8. | Багц цаг | Тоо |