Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Суралцагч импортлох


Суралцагч импортлох

Суралцагчийн мэдээллийг эксел файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох эксел файлын загвар нь системийн Дата импорт -> Суралцагч -> Загвар татах -> StudentImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.

Өмнөх нөхцөл

  • Сургалтын байгууллага идэвхтэй төлөвтэй байна.
  • Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх.
  • Хөтөлбөрийн мэргэжлийн чиглэл, индексийн тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байна.
  • Сургалтын хөтөлбөр баталгаажсан, идэвхтэй байна.
  • Сургалтын төлөвлөгөө баталгаажсан, идэвхтэй байна.
  • Элсэлтийн ерөнхий шаардлага хангасан байх.

Зөвлөмж

  • Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
  • Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
  • Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
  • Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
  • Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
  • Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах

Файлын баганын мэдээлэл

NO. БАГАНЫН НЭР ТӨРӨЛ ТАЙЛБАР ЗААВАЛ БӨГЛӨХ ТАЛБАР ЭСЭХ
1. Сургалтын байгууллагын код Текст Сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана. Сургалтын байгууллагын кодыг Систем > Манай байгууллага > Ерөнхий мэдээлэл таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас харна уу! Заавал
2. Салбар, бүрэлдэхүүн сургуулийн код Текст Суралцагч аль салбар, бүрэлдэхүүн сургуульд харъяалагдахыг тохируулна. Салбар, бүрэлдэхүүн сургуулийн кодыг Систем > Манай байгууллага > Салбар, бүрэлдэхүүн сургууль>Код хэсгээс харна уу! Заавал
3. Хүний иргэншил Ганц сонголт Иргэншлийн төрлийг сонгоно. Заавал
4. Хүний регистрийн дугаар Текст Регистрийн дугаарын мэдээллийг үнэн зөв оруулна. Хэрэв гадаад оюутан бол бүртгэлийн дугаарыг оруулна. Заавал
5. Оюутны эцэг/эхийн нэр Текст Эцэг/эхийн нэрийг оруулна. Заавал
6. Оюутны нэр Текст Оюутны нэрийг оруулна. Заавал
7. Оюутны код Текст Оюутны кодыг давхцахгүй байдлаар оруулна. Энэ нь сургалтын байгууллагын оюутныг хооронд нь ялгах, таних зорилгоор өгсөн давхцахгүй код байна. Заавал
8. Сургалтын хөтөлбөрийн код Текст Суралцагчийн элсэн орсон сургалтын хөтөлбөрийн кодыг оруулна. Сургалтын хөтөлбөрийн кодыг Систем > Сургалтын хөтөлбөр>индекс хэсгээс харна уу! Заавал
9. Сургалтын төлөвлөгөөний код Текст Суралцагчийн суралцаж буй хөтөлбөрт харъяалуулж бүртгэсэн төлөвлөгөөний кодыг оруулна. Сургалтын төлөвлөгөөний кодыг&