Шалгалтын мэдээлэл импортлох
Шалгалтын мэдээлэл импортлох
Шалгалтын мэдээллийг эксел файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох эксел файлын загвар нь системийн Дата импорт ->Шалгалт импортлох -> Загвар татах -> ExamImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.
Өмнөх нөхцөл
- Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх
- Сургалт, судалгааны нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх
Зөвлөмж
- Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
- Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
- Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
- Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
- Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
- Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах
Файлын баганын мэдээлэл
NO. | БАГАНЫН НЭР | ТӨРӨЛ | ТАЙЛБАР | ЗААВАЛ БӨГЛӨХ ТАЛБАР ЭСЭХ |
---|---|---|---|---|
1. | Сургалтын байгууллагын код | Текст | Сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана. Сургалтын байгууллагын кодыг Систем > Манай байгууллага > Ерөнхий мэдээлэл таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас харна уу! | Заавал |
2. | Шалгалтын төрөл | Ганц сонголт | Төгсөлтийн шалгалт, курсын шалгалт, мэргэжлийн шалгалт, бусад шалгалтын аль нь болохыг сонгоно. | Заавал |
3. | Шалгалтын код | Текст | Шалгалтын кодыг давхцахгүй байдлаар оруулна. Энд сургалтын төлөвлөгөөнд тусгагддаг бие даасан шалгалтын ялгах код байна. Хэрэв сургалтын байгууллага өөрийн системтэй бол системд шалгалтыг кодолсон кодыг энд оруулна. Систем хооронд интеграц хийсэн тохиолдолд энд оруулсан кодоор мэдээллээ солилцох тул өөрийн системд шалгалтыг кодолсон кодыг оруулбал илүү тохиромжтой. Бусад тохиолдолд хөтөлбөрийн баримт бичиг дээр байгаа шалгалтын код эсвэл индексийг оруулна. | Заавал |
4. | Шалгалтын нэр | Текст | Шалгалтын нэрийг давхцахгүй байдлаар оруулна. | Заавал |
5. | Шалгалтын тайлбар | Текст | Шалгалтын талаар дэлгэрэнгүй тайлбар бичих боломжтой. | Нэмэлт |
6. | Шалгалтын оноо | Тоо | Шалгалтын оноог оруулна. Шалгалтын оноо нь шалгалтыг дүгнэх хамгийн дээд оноо байна. | Нэмэлт |
7. | Дүнгийн схем | Ганц сонголт | Дүнгийн схемийг сонгоно. Сургалтын байгууллага бүр өөр өөр дүнгийн схем (A+ (97% - 100%) - 4.0, A (93% - 96.9%)- 3.7, A- (90% - 92.9%) - 3.4, B+ (87% - 89.9%) - 3.0, B (83% -86.9%) - 2.7, B- (80% - 82.9%) - 2.4, C+ (77% - 79.9%) - 2.4, C (73% - 76.9%) - 2.0, C- (70% - 72.9%) - 1.7, D+ (67% - 69.9%) - 1.4, D (63% - 66.9%) - 1.0, D- (60% - 62.9%) - 0.7, F (0% - 59.9%) - 0) ашигладаг. Сургууль тухайн дадлага, ажилд тохирох дүнгийн схемийн кодыг оруулна. Дүнгийн схемийн кодыг Систем > Тохиргоо > Системийн тохиргоо > Дүнгийн схем удирдах > Дүнгийн схемийн код талбараас харна уу. | Заавал |
8. | Багц цаг | Тоо | Шалгалтыг амжилттай давснаар олгох багц цагийн дээд хэмжээг оруулна. Хэрэв энд утга ору
|