Сургалтын байгууллага

– Дээд боловсрол

Сургалтын хөтөлбөр импортлох


Сургалтын хөтөлбөр импортлох

Сургалтын хөтөлбөрийн мэдээллийг эксел файл дээр бэлдэж татах боломжтой. Импортлох эксел – файлын загвар нь системийн Дата импорт -> Сургалтын хөтөлбөр -> Загвар татах -> ProgramImportTemplate.xlsx гэсэн нэртэй файл байна.

Өмнөх нөхцөл

  • Салбар, бүрэлдэхүүн сургууль үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх
  • Сургалт, судалгааны нэгж үүссэн байх, төлөв нь идэвхтэй байх
  • Тусгай зөвшөөрлийг бүртгэсэн байх
  • Тусгай зөвшөөрлийн төлөв баталгаажсан байх
  • Тусгай зөвшөөрлийн хугацаа хүчинтэй байх

Зөвлөмж

  • Тоо төрлийн талбарт зөвхөн тоон утга оруулна.
  • Огноо төрлийн талбарт он-сар-өдөр форматаар оруулна.
  • Текст төрлийн талбарт тоо, үсэг, тэмдэгтээс бүрдсэн мэдээлэл оруулна.
  • Ганц сонголт талбарт өгөгдсөн ангиллаас нэгийг сонгоно.
  • Заавал бөглөх талбарын өгөгдлийг оруулсан байх.
  • Тухайн мэдээлэл дэх код, нэрийг давхцуулахгүйгээр оруулах

Файлын баганын мэдээлэл

NO. БАГАНЫН НЭР ТӨРӨЛ ТАЙЛБАР ЗААВАЛ БӨГЛӨХ ТАЛБАР ЭСЭХ
1. Сургалтын байгууллагын код Текст Сургалтын байгууллагын кодыг оруулна. Энэ нь Дээд боловсролын удирдлагын мэдээллийн системд сургалтын байгууллагыг давхцахгүй байдлаар кодолсон код юм. Систем тухайн кодоор сургалтын байгууллагыг танина. Код буруу оруулсан тохиолдолд алдаа заана. Сургалтын байгууллагын кодыг Систем > Манай байгууллага > Ерөнхий мэдээлэл таб > Үндсэн мэдээлэл хэсэг > Код талбараас харна уу! Заавал
2. Сургалтын хөтөлбөрийн код Текст Сургалтын хөтөлбөрийн кодыг давхцахгүй байдлаар оруулна. Заавал
3. Сургалтын хөтөлбөрийн нэр Текст Сургууль дээр хэрэгждэг хөтөлбөрийн үндсэн нэрийг оруулна. Заавал
4. Сургалтын хөтөлбөрийн тайлбар Текст Сургалтын хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй тайлбар бичих боломжтой. Нэмэлт
5. Сургалтын төлөвлөгөөний код Текст Сургалтын төлөвлөгөөний кодыг давхцахгүй байдлаар оруулна. Сургалтын хөтөлбөрт дор хаяж нэг төлөвлөгөө бүртгэсэн байна. Заавал
6. Сургалтын төлөвлөгөөний нэр Текст Сургалтын төлөвлөгөөний нэрийг оруулна. Заавал
7. Сургалтын төлөвлөгөөний тайлбар Текст Сургалтын төлөвлөгөөний талаарх дэлгэрэнгүй тайлбар бичих боломжтой. Нэмэлт
8. Боловсролын түвшин Ганц сонголт Сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх диплом, бакалавр, магистр, доктор гэсэн боловсролын түвшнээс сонгоно. Заавал
9. Мэргэжлийн чиглэлийн код Ганц сонголт Мэргэжлийн чиглэл нь сургалтын хөтөлбөр, хичээл, модулийг хамарсан агуулгын цар хүрээ, салбар, үндсэн чиглэл юм. Тусгай зөвшөөрлөөр авсан мэргэжлийн чиглэлээс сонгоно. Сонгосон боловсролын түвшнээс хамаарч харгалзах мэргэжлийн чиглэлийг сонгох боломжтой байна. Заавал
10. Сургалтын хэлбэр