Менежер

– ЕБС

4.3 Давхар ажил нэмэх, баталгаажуулах зааварчилгаа


4.3 Давхар ажил нэмэх, баталгаажуулах зааварчилгаа

Ажлын харилцаа үүссэн ажилтан үндсэн ажлын зэрэгцээ давхар ажил гүйцэтгэх тохиолдолд давхар ажил нэмэх үйлдлийг ашиглана. Давхар ажил гүйцэтгэх төрөл дараах гурван төрөл байна. Үүнд:

  • Хослон гүйцэтгүүлэх
  • Хавсран гүйцэтгүүлэх
  • Орлон гүйцэтгүүлэх

Дээрх гурван төрлийн үйлдлийг давхар ажил нэмэх үйлдлээр хийнэ.

Ажилтанд давхар ажил эрхлэлт үүсгэхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:

    1. Ажилтны жагсаал үйл ажиллагааг сонгоно.
    2. Ажилтны жагсаалтаас давхар ажил нэмэх ажилтны мөрийг идэвхжүүлж үйлдэл цэснээс ажилтны мэдээлэл товч дарах эсвэл ажилтны нэр дээр дарна.
    3. Хувийн мэдээлэл цонхны ажил эрхлэлт алхмыг дарна.
    4. Үйлдэл цэсээс давхар ажил нэмэх үйлдлийг дарна.
    5. Давхар ажил бүртгэх цонхны мэдээллийг оруулна.
    6. Бүртгэсэн мэдээллийг хадгална.
    7. Баталгаажуулна.

Давхар ажил нэмэх алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

  • Хүний нөөцийн удирдлага хэсгийн Ажилтны жагсаалт модулийг сонгоход дараах цонх нээгдэж ажилтны жагсаалтаас давхар ажил нэмэх ажилтны мөрийг идэвхжүүлж үйлдэл цэсээс ажилтны мэдээлэл товч дарах эсвэл ажилтны нэр дээр дарна.

  • Хувийн мэдээлэлийн Ажил эрхлэлт хэсэгрүү орж үйлдэл товч даран давхар ажил нэмэх товч дарна.

  • Давхар ажил нэмэх цонх нээгдсэнээр асуулгын дагуу мэдээллийг бүрэн гүйцэт оруулан хадгалаад хаах товч дарна.

  • Давхар ажил бүртгэгдсэнээр тухайн ажилтны хувийн мэдээллийн ажил эрхлэлт хэсэгт үндсэн ажил эрхлэлт болон давхар ажил эрхлэлт зэрэгцэн харагдана. /үндсэн ажил эрхлэлт нь * -оор тэмдэглэгдсэн байна/