Менежер

– ЕБС

4.5 Ажлаас түр чөлөөлөх зааварчилгаа


4.5 Ажлаас түр чөлөөлөх зааварчилгаа

Энэ үйлдлийг тухайн байгууллагатай ажлын харилцаа цуцлаагүй боловч тодорхой шалтгаанаар тогтоосон хугацаанд чөлөөтэй байгаа ажилтныг ажлаас түр чөлөөлөх үед ашиглана.

Ажилтныг ажлаас түр чөлөөлөх үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:

  • Хүний нөөцийн удирдлагын ажилтны жагсаалт модулийг сонгоно.
  • Ажилтны жагсаалтаас ажлаас түр чөлөөлөх ажилтны нэрийн мөрийг идэвхжүүлж, үйлдэл цэсээс хувийн мэдээлэл товчийг дарах эсвэл ажилтны нэр дээр дарна.
  • Хувийн мэдээлэл цонхны Ажил эрхлэлт алхам дээр дарахад баруун хэсэгт ажил эрхлэлт цонх нээгдэнэ.
  • Цонхны үйлдэл цэсийг дарж албан ажлаас түр чөлөөлөх товчийг дарна.
  • Ажлаас түр чөлөөлөх бүртгэлийн талбарыг бөглөнө.
  • Ажлаас түр чөлөөлөх мэдээллийг хадгална.

Ажлаас түр чөлөөлөх алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

  • Хүний нөөцийн удирдлагын ажилтны жагсаалт модулийг сонгох бөгөөд ажилтны жагсаалтаас ажлаас түр чөлөөлөх ажилтны нэр дээр дарах эсвэл ажилтны нэрийг идэвхжүүлээд үйлдэл цэснээс хувийн мэдээлэл товч дарахад ажилтны хувийн мэдээллийн цонх нээгдэнэ.
  • Цонхны баруун дээд хэсэгт байрлах үйлдэл товч дээр дарж ажлаас түр чөлөөлөх товчийг дарна.

  • Ажлаас түр чөлөөлөх хэсэгт ажлаас чөлөөлөх өдөр, чөлөөнөөс эргэж ажилдаа орох өдөр, ажлаас түр чөлөөлж байгаа шалтгаан мөн цалинтай эсэхийн мэдээллийг оруулан хадгалаад хаах товч дарснаар тухайн ажилтны ажил эрхлэлт нь түр чөлөөлөгдсөн төлөвт шилжинэ.