4.7 Ажлын харилцаа цуцлах зааварчилгаа
4.7 Ажлын харилцаа цуцлах
Энэ үйлдлийг хөдөлмөрийн гэрээг цуцлах үед хэрэглэнэ.
Ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцлахын тулд ажлын харилцаа цуцлах үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:
- Хүний нөөцийн удирдлагын ажилтны жагсаалт модулийг сонгоно.
- Ажилтны жагсаалтаас ажлын харилцаа цуцлах ажилтны нэрийн мөрийг идэвхжүүлж, үйлдэл цэсээс хувийн мэдээлэл товчийг дарах эсвэл ажилтны нэр дээр дарна.
- Хувийн мэдээлэл цонхны Ажил эрхлэлт хэсэг дээр дарахад баруун хэсэгт ажил эрхлэлт цонх нээгдэнэ.
- Цонхны үйлдэл цэсийг дарж албан Ажлын харилцаа цуцлах товчийг дарна.
- Ажлын харилцаа цуцлах талбарыг бөглөж хадгална.
Ажлын харилцаа цуцлах алхамчилсан дараалал дараах байдалтай байна.
- Хүний нөөцийн удирдлагын ажилтны жагсаалт модулийг сонгоход дараах цонх нээгдэнэ.
-
Ажлын харилцаа цуцлах ажилтны нэр дээр дарах эсвэл ажилтны нэрийг идэвхжүүлээд үйлдэл цэсээс хувийн мэдээлэл үйлдлийг дарахад ажилтны хувийн мэдээллийн дараах цонх нээгдэнэ.
- Ажилтны хувийн мэдээллийн ажил эрхлэлт хэсгийн үйлдэл товч дээр байрлах Ажлын харилцаа цуцлах үйлдлийг сонгоно.
- Ажлын харилцаа цуцлах хэсгийг асуулгын дагуу бүрэн гүйцэд бөглөн хадгалаад хаах товч дарна.
-
Ажлын харилцаа цуцлах шалтгаан хэсгээс сонголтыг хийнэ.
-
Хэрэглэгчийн эрхийг цуцлах эсэхийг яг одоо цуцлах, харилцаа цуцлагдсаны дараа гэсэн сонголтоос сонгоно.
-
Дахин ажилд авахад сануулах эсэхийг тийм, үгүй гэсэн сонголтоос сонгож хадгалах товч дарна.
-