4.6 Түр чөлөө дуусгах зааварчилгаа
4.6 Түр чөлөө дуусгах зааварчилгаа
Энэ үйлдлийг ажлаас түр чөлөөлсөн ажилтны түр чөлөөг дуусгахад ашиглана.
Ажилтны түр чөлөө дуусгах үйлдлийг хийхэд дараах дарааллыг баримтална. Үүнд:
- Хүний нөөцийн удирдлагын ажилтны жагсаалт модулийг сонгоно.
- Ажилтны жагсаалтаас ажлаас түр чөлөө дуусгах ажилтны нэрийн мөрийг идэвхжүүлж, үйлдэл цэсээс хувийн мэдээлэл товчийг дарах эсвэл ажилтны нэр дээр дарна.
- Хувийн мэдээлэл цонхны Ажил эрхлэлт алхам дээр дарахад баруун хэсэгт ажил эрхлэлт цонх нээгдэнэ.
- Цонхны үйлдэл цэсийг дарж албан Түр чөлөө дуусгах товчийг дарна.
- Түр чөлөө дуусгах бүртгэлийн талбарыг бөглөж хадгална.
Түр чөлөөг дуусгах алхамчилсан дараалал дараах байдалтай байна.
- Хүний нөөцийн удирдлагын ажилтны жагсаалт модулийг сонгоход дараах цонх нээгдэнэ.
- Ажилтны жагсаалтаас ажлаас түр чөлөөлсөн ажилтны чөлөөг дуусгахын тулд ажилтны нэр дээр дарах эсвэл ажилтны нэрийг идэвхжүүлээд үйлдэл цэсээс хувийн мэдээлэл товч дархад ажилтны хувийн мэдээллийн цонх нээгдэх бөгөөд ажил эрхлэлт хэсгийг сонгон үйлдэл хэсгийн түр чөлөө дуусгах товч дарна.
- Түр чөлөө дуусгах цонхны Дуусгах огноо хэсэгт огноо сонгон оруулж хадгалаад хаах товч дарснаар тухайн ажилтан Батлагдсан төлөврүү шилжин түр чөлөө дуусгавар болно.