Менежер

– ЕБС

4.4 Албан тушаал өөрчлөх зааварчилгаа


4.4 Албан тушаал өөрчлөх зааварчилгаа

Энэ үйлдлийг байгууллагатай ажлын харилцаа үүссэн ажилтны албан тушаалыг өөрчлөх үед ашиглана.

Ажилтны албан тушаалыг өөрчлөхөд дараах дарааллыг баримтална. Үүнд:

    1. Ажилтны жагсаалт үйл ажиллагааг сонгоно.
    2. Ажилтны жагсаалтаас албан тушаал өөрчлөх ажилтны нэрийн мөрийг идэвхжүүлнэ.
    3. Үйлдэл цэсийг дарж  хувийн мэдээлэл товчийг дарах эсвэл ажилтны нэр дээр дарна.
    4. Хувийн мэдээлэл цонхны ажил эрхлэлт алхам дээр дарна.
    5. Ажил эрхлэлт цонхны үйлдэл гэснийг дарж албан тушаал өөрчлөх товчийг дарна.
    6. Албан тушаал өөрчлөх бүртгэлийн талбарыг бөглөнө.
    7. Албан тушаал өөрчилсөн мэдээллийг хадгална.
    8. Хүлээгдэж байгаа ажлыг баталгаажуулна.

Албан тушаал өөрчлөх алхамчилсан дараалал дараах байдалтай байна.

  • Хүний нөөцийн удирдлага хэсгийн ажилтны жагсаалт-ийг сонгоход дараах цонх нээгдэнэ.
  • Ажилтны жагсаалтаас албан тушаал өөрчлөх ажилтны нэрийн мөрийг идэвхжүүлнэ. Үйлдэл цэсийг дарж  хувийн мэдээлэл товчийг дарах эсвэл ажилтны нэр дээр дарна.

  • Ажилтны хувийн мэдээллийн ажил эрхлэлт хэсгийн албан тушаал өөрчлөх  товч дарна.

  • Албан тушаалын өөрчлөлтийн мэдээллийг асуулгын дагуу бүрэн гүйцэд бөглөн хадгалаад хаах товч дарна.

  • Тухайн ажилтны шинэ албан тушаал хянагдаж байгаа төлөвт байх бөгөөд хувийн мэдээллийн ажил эрхлэлт хэсэгрүү орж баталгаажуулах товч дарснаар тухайн ажилтны шинэ албан тушаалын өөрчлөлт баталгаажна.