Менежер

– ЕБС

19.2 Үнэлгээ-2 хяналт


Үнэлгээ-2-ийг Менежерийн баталгаажуулалт шинэчлэгдлээ

Сургалтын менежерийн эрхээс Үнэлгээ -2 баталгаажуулах үйлдлийг хялбарчилж журнал нэгтгэл  шинэчлэн орууллаа. Уг баталгаажуулалт нь тухайн нэг бүлгийн, багшийн бүртгэн илгээсэн Үнэлгээ -2 ийг баталгаажуулах боломжтой. Суралцагчийн үнэлгээ тус бүрийг харахын тулд тайлан дотроос дүнгийн хавтгайгаар харах боломжтой болно.

Анхаарах нь: 1-2 р ангийн хувьд хагас жилийн болон жилийн эцсийн үнэлгээ байхгүй тул үнэлгээ бүртгэх шаардлагагүй.

Үнэлгээ-2 баталгаажуулалт болон цуцлах үйлдэл

Журнал нэгтгэл- Үнэлгээ-2 хяналт -Анги бүлэг эсвэл Багшаар нь баталгаажуулж, цуцлах боломжтой.

Анхаарах нь: Хагас жил, боловсролын түвшин сонгож ХАЙХ товчийг дарснаар ангийн бүлгийн жагсаалт, багшийн жагсаалт гарч ирнэ.

Анги бүлэг – Зөвхөн тухайн ангид хамааралтай ээлжит хичээлийн үнэлгээг баталгаажуулна.

Багш -Тухайн  багшид хамааралтай ээлжит хичээлийн үнэлгээг баталгаажуулна.

 Бүлэг – Анги бүлгийн нэр

АУ багш – Анги удирдсан багшийн нэр

Суралцагч- Тухайн ангийн суралцагчийн тоо

Ээлжит хичээл -Тухайн ангид үүсгэсэн ээлжит хичээлийн тоо

Заавал – Заавал төрөлтэй ээлжит  хичээлийн тоо

Сонгон -Сонгон төрөлтэй ээлжит хичээлийн тоо

 

Баталгаажсан хувь- Үнэлгээ-2 ийн баталгаажилтийн хувь

Баталгаажсан тоо-Үнэлгээ -2 баталгаажилт хийгдсэн үнэлгээний тоо

Хянагдаж байгаа- Багшаас үнэлгээг илгээж менежер дээр хүлээгдэж байгаа үнэлгээний тоо

Цуцлагдсан - Багшаас үнэлгээг илгээж менежер дээр цуцлагдсан үнэлгээний тоо

Бүртгэсэн- Багшийн үнэлгээг бүртгээд илгээгүй байгаа үнэлгээний тоо

 

Баталгаажуулалт болон цуцлах үйлдлийг хийхийн тулд тухайн багшийн болон бүлгийн нэр дээр дарж  Үйлдэл цэснээс сонгож  бол баталгаажуулж ,  цуцлах үйлдлийг хийнэ. Баталгаажуулснаар тухайн ээлжит хичээлийн үнэлгээний дундаж бодогдож харуулна.

 

 

Үнэлгээг зөвхөн хянагдаж байгаа төлөвтэй бол баталгаажуулж цуцлах боломжтой.

Хэрвээ цуцлагдсан багш үнэлгээг хадгалж дахин илгээснээр баталгаажуулах боломжтой.